Энгийн тэсрэх бодисын үйлдвэрлэл

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2006 онд энгийн тэсрэх бодисын Т11 үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол улсад үндэсний хөрөнгө оруулалттай анхны тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор байгуулагдсан. Уг үйлдвэрийн цогцолборт АНУ-д үйлдвэрлэсэн, энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх иж бүрэн суурин тоног төхөөрөмж, энгийн тэсрэх бодис үйлдвэрлэн цооногт цэнэглэгч автомашинууд, бүтээгдэхүүний чанарт хяналт хийх зориулалт бүхий лаборатори, туршилтын полигон багтаж байгаа бөгөөд бүтээгдэхүүний орц найрлагыг хянах, тоо хэмжээ тоолох удирдлагын автомат системээр тоноглогдсон орчин үеийн үйлдвэр юм.

Үйлдвэр нь энгийн тэсрэх бодисыг тухайн газрын чулуулгийн хатуулаг, орчны шинж чанарт тохируулан Энгийн буюу “Аянга“, Хүчитгэсэн буюу “Аянга-Х“ гэсэн 2 төрлөөр үйлдвэрлэж, полиэтилен дотортой, полипропилен гадартай давхар уутанд 25 кг-аар шуудайлан, мөн 76мм, 101мм, 127мм -ийн голчтой олгойлон савлаж байна.