Агуулах хадгалах үйлчилгээ
Агуулах хадгалах үйлчилгээ

Бид тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэсрэх бодисын түүхий эдийг хадгалах үйлчилгээ үзүүлж байна. Тэсрэх материал хадгалах агуулахууд нь “Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн шаардлагыг бүрэн хангасан, тусгай харуул хамгаалалт бүхий 2587м3 талбай бүхий 5 агуулахтай

Тэсрэх материалын түр агуулахууд

  • Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3-р хороо “МЕРА” ХХК-ийн Тэсрэх материалын үйлдвэрийн дэргэдэх Тэсрэх материалын агуулах.
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “МЕРА” ХХК-ийн Тэсрэх материалын үйлдвэрийн дэргэдэх Тэсрэх материалын агуулах.
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “МЕРА” ХХК-ийн Тэсрэх материалын үйлдвэрийн дэргэдэх Тэсрэх материалын агуулах.
  • Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайд байрлах Тэсрэх материал түгээх түр агуулах.
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхайн дэргэдэх Тэсрэх материал түгээх түр агуулах.
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь Төмөр Толгойн уурхайн дэргэдэх Тэсрэх материал түгээх түр агуулах.
  • Өмнөговь аймгийн Мандал овоо сумын нутагт орших Олон Овоотын Алтны ил уурхайн дэргэдэх Тэсрэх материал түгээх түр агуулах.
  • Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших Ногоон хошуу нүүрсний уурхайн дэргэдэх Тэсрэх материал түгээх түр агуулах.
  • Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын зэсийн хүдрийн уурхайн дэргэдэх Тэсрэх материал түгээх түр агуулах.

Санал болгох
Дээш