АЖЛЫН АЛБАНЫ МЕНЕЖЕР
21/09/2023
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ерөнхий захирал болон Гүйцэтгэх захирлаас өгсөн чиглэлийн дагуу өдөр тутмын удирдлага үйл ажиллагаанд захиргааны дэмжлэг туслалцаа үзүүлэх, оффисын үйл ажиллагааг зохион байгуулах, удрдлагын багийн хурал, уулзалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулна. Компанийн хэмжээнд зохион байгуулагдаж буй хурал уулзалтад оролцогчдын уялдаа холбоог сайжруулж, уялдаа холбоог ханган ажиллахад дээрх ажлын байрны зорилго оршино.
Ажлын байранд тавигдах шаардлага
Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:
- Гүйцэтгэх удирдлагуудтай хийх гадаад/дотоод бизнес уулзалтуудыг зохион байгуулах, удирдлагуудын хурал уулзалтын цагийн хуваарийг хөтлөн,уулзалтын цаг товлох, зохион байгуулалтаар хангаж ажиллах
- Компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөө болон жил, улирал, сар, долоо хоног тутмын, төлөвлөгөө тайланг үр дүнтэй хэлэлцүүлэн, нэгтгэж, хурлын хэлэлцсэн ажлын биелэлтийг газар, хэлтэс нэгжүүдээс авч нэгтгэн, цаг тухай бүрт гүйцэтгэх удирдлагуудад танилцуулах
- Хэлтэс нэгжүүдийн жил, улирал, сар тутмын үйл ажиллагааны тайлан болон төлөвлөгөөг тайлант хугацаанд багтаан авч гүйцэтгэх удирдлагуудад танилцуулах
- Оффисын үйл ажиллагаанд өдөр тутамдаа анхаарч, эмх цэгцийг хангуулж, тохижилт үйлчилгээг хангаж ажиллана
- Ирсэн явсан албан бичиг-т хяналт тавих, архив бичиг хэргийн хөтлөлтийн эмх цэгцийг хангах; хэлтэс нэгжүүдээс ирүүлсэн албан бичгийн төслийг хянах, албан бичиг боловсруулах стандартын дагуу тухайн албан бичигт шаардлагатай өөрчлөлт засварыг оруулах санал өгөх, албан бичиг боловсруулах
- И-мэйл харилцаа, олон нийтийн сувгууд, компанийн суурин утас, факс г.м харилцааг үр дүнтэй хариуцлагатай зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих; үр дүнтэй зохион байгуулах
- Угтах, зочлох үйлчилгээг зөв зохион байгуулах
- Олон нийтийг хамарсан компанийн үйл ажиллагааг зохион байгуулж холбогдох төсөв, төлөвлөгөөг гарган батлуулж, тухайн үйл ажиллагааны ач холбогдлыг олон нийтэд сурталжилж, мэдээллээр ханган зохион байгуулах
- Гүйцэтгэх удирдлагуудтай хийх гадаад/дотоод бизнес уулзалтуудыг зохион байгуулах, удирдлагуудын хурал уулзалтын цагийн хуваарийг хөтлөн,уулзалтын цаг товлох, зохион байгуулалтаар хангаж ажиллах
- Оффисын эмх, цэгц болон салбар нэгжүүдийн тохижилт үйлчилгээг хангаж ажиллах
- Ирсэн явсан албан бичиг-т хяналт тавих, архив бичиг хэргийн хөтлөлтийн эмх цэгцийг хангах; албан бичиг боловсруулах
- Батлагдсан төсвийн дагуу Оффисын бичиг хэргийн захиалга хийж, үр ашигтай зохиоэ байгуулах
- Ресепшин, үйлчилгээний тэрэгний жолооч нарыг оновчтой удирдлагаар хангаж ажиллах
- Тавигдах шаардлага
- Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай байх,
- Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх, манлайлах эрмэлзэлтэй байх
- Аливаа асуудлыг, шийдвэрлэх боломжийг шуурхай эрэлхийлж, оновчтой шийдлийг санал болгож, удирдлагын багтай болон удирдлагаар хангаж ажиллах ажилтнуудтай багаар ажиллаж манлайлах ур чадвартай байх
- Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай, ачаалал даах чадвартай байх;
- Харилцааны өндөр мэдрэмж, ур чадвартай арга барилыг эзэмшсэн байх
- Албан бичиг, гэрээ боловсруулах, өндөр түвшний ур чадвар эзэмшсэн байх,
- Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх,
- Оффисын хэрэглээний программуудыг үр дүнтэй ашиглах ур чадвар эзэмшсэн байх
- Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа болон бусад дүйцэхүйц чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэг, ур чадвартай бол давуу тал болно.
- Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
Холбоо барих
Утас75556677, 99014491