АЧАА ТЭЭВЭР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
07/06/2023
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
АТХМ-ний ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргүүд.
1. Аюултай ачааны ачилт, буулгалтыг зохион байгуулж хяналт тавих;
2.Тээвэрлэлтийн үед шаардлагатай бүртгэл, бичиг баримтыг хөтлөх;
3.Ачааг буулгаж дууссаны дараа вагон хүлээлгэн өгөх бэлтгэлийг ханган холбогдох албан тушаалтанд мэдэгдэх;
4.Шаардлагатай үед төмөр замаар ирсэн тэсрэх материалд гаалийн бүрдүүлэлт хийх;
5.Ачаа буулгасан вагоныг болон орчны цэвэрлэгээ хийн хүлээлгэн өгөх;
6.Ачааны сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг шуурхай мэдээллэх;
7.Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн явцад холбогдох хууль, дүрэм, журам, заавар хэрхэн биелэгдэж байгаад хяналт тавих;
8.ХАБЭА-тай холбогдсон зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөрчлийн тэмдэглэгээ хийх;
9.Үйлдвэр, агуулах болон тэсрэх материал тээвэрлэх үеийн болзошгүй осол, аюултай нөхцөл байдлыг судлан бүртгэж, удирдлагад мэдэгдэх, арилгах арга хэмжээ авах;
10.Ачих, буулгах ажилд хэрэглэх багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах; 11.Шаардлагатай тохиолдолд ажилтнуудад ХАБЭА-н хангалтын зүйлийг /маск, бээлий, хоолны үнэ/ бэлтгэх.
12. Компаниас зохион байгуулагдаж байгаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцох;
13. Шаардлагтай тохиолдолд салбар агуулахуудаас ачаа ачих, түүнд хяналт тавьж зохион байгуулалтуудыг хийх.
14. Шаардлагтай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Дээд боловсролтой -Эрх зүй, тээвэр логистикийн аль нэг чиглэлээр Бакалаврын зэрэгтэй.
2.Тээвэр зохион байгуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
3.Сэрээт өргөгч ажиллуулах чадвартай, жолооны үнэмлэхтэй, аюултай ачааны тээвэрлэлтийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
4. Эерэг, зөв хандлагатай
5. Багаар ажиллах чадвартай
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Таныг ажлын таатай орчин, найрсаг хамт олон, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал, карьер ахих боломж хүлээж байна.