Бидний тухай
МЕРА ХХК нь 2001 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхай, дэд бүтцийн салбарын аж ахуй нэгжүүдийн олборлох, бүтээн байгуулах аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.
Бид Монгол орны хэмжээнд уул уурхайн стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгууд болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумд орших Тавантолгойн ордын дэргэд болон тус аймгийн Гурвантэс сумд орших Нарийн сухайтын орд орчмын бүсэд байршиж буй задгай энгийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолборуудаа түшиглэн тухайн бүс нутгуудад олборлох үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж цооног өрөмдөх, цэнэглэх, түгжих, тэсэлгээний ажил гүйцэтгэх цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бид Улаанбаатар хотын дэргэдэх Налайх дүүрэгт байрлаж буй үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн савласан энгийн тэсрэх бодис (АНФО), өдөөгч тэсрэх бодис, тэсэлгээний цахилгаан бус хэрэгслүүд, Тавантолгойн ордын дэргэдэх үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн савласан эмульсийн тэсрэх бодисын бүтээгдэхүүнүүдийг импортыг орлуулан дотооддоо бүрэн үйлдвэрлэж, тээвэрлэн хүргэж өгөх үйлчилгээг хэрэглэгч нартаа илүү хялбар, хурдан, олон сонголттой бөгөөд уян хатан нөхцөлтэйгээр хүргэж байна. Мөн бид тэсрэх бодис, тэсрэх материалыг импортлон нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх зэрэг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгодог.Манай хамт олон нь 2020 оны байдлаар нийт 330 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр эдгээр үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд бид бүхий л бодлого, үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг эрхэмлэн нэн тэргүүнд хангаж, өөрсдийн болон бусдын эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж, нийгэм, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, байгууллага дотроо төдийгүй салбартаа хариуцлагатай, ёс зүйтэй, зөв соёлыг хэвшүүлэн бэхжүүлж, хэрэглэгч, харилцагчиддаа хамгийн найдвартай, сайн чанартай, өндөр бүтээмж, үр дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, хэрэглэгчид болон оролцогч талуудад хүргэх үнэ цэнэ, үр өгөөжийг тасралтгүй нэмэгдүүлж, орлуулшгүй баялгийг хамтдаа бүтээлцэхийн төлөө зорин ажилладаг билээ.
Бид хэрэглэгч төвтэй бодлогыг баримталж, харилцагч бүрийнхээ хэрэгцээ, шаардлагыг судалж, тодорхойлон тэдгээрийн санал, бодлыг байнга сонсож, нягт уялдаатай ажиллахыг зорьдог. Манай компанийн мэргэжлийн баг хамт олон нь өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэлийн чиглэлээр өргөн хүрээнд мэргэшсэн, хамгийн арвин туршлагатай баг бөгөөд бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, сайн практик туршлагууд болон олон улсад шалгарсан шилдэг техник, технологиудыг байнга нэвтрүүлэхээс гадна Монгол инженерүүдийнхээ мэдлэг, ур чадвараар бүтээсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглан тэсэлгээний дэвшилтэт цогц программ хангамж, тооцооллын системүүдэд суурилсан хамгийн оновчтой инженерчлэлийн шийдлийг хэрэглэгч, харилцагчиддаа санал болгодог билээ. Ингэснээр бид хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, тэдгээрийн нөөцийн гарц, бүтээмжийг хамгийн их байлгаж, өртөг зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлж, аюулгүй, найдвартай байдлыг бүрэн хангаж ажилладаг.
МЕРА ХХК нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001 олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын ISO 26000 олон улсын стандартын зөвлөмжийг удирдамж болгон баримтлан ажиллаж байна.
МЕРА ХХК нь Нийслэлийн
- “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”
- “ШИЛДЭГ ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЁР”
- “ИМПОРТЫГ ОРЛОГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР”
- “НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ”
- “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”
- “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, НОУ ХАУ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР”
- "ТОП-5 УУЛ УУРХАЙН КОМПАНИ 1-р БАЙР"
- “ТОП – 100 АЖ АХУЙН НЭГЖ”
- “ШИЛДЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ”
- МҮХАҮТ-н “ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”
шагналуудын эзэн болж гаргасан амжилтаа жил бүр ахиулан үйл ажиллагаагаа тэлсээр байгаа билээ.
МЕРА ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл
- Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл
- Тэсэлгээний ажил үйлчилгээ
- Tэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ
- Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ
- Тэсрэх бодис тээвэрлэх, хадгалах үйлчилгээ
МЕРА ХХК хүчин чадал
330
Ажилчдын тоо6
Тэсрэх материалын үйлдвэрБид үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэж, тэсэлгээний цооног өрөмдөх, тэсэлгээний ажил хийх, тэсрэх материал худалдах, импортлох, хадгалах, тээвэрлэх болон цооног түгжих материал бэлтгэх ажлуудыг цогцоор нь гүйцэтгэн ажилладаг.
Тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэл | 1 | сая ширхэг |
Тэсэлгээний Өрмийн машин | 15 | |
Тэсэлгээний ажил гүйцэтгэх хүчин чадал | 200 | мянган тонн |
Тэсэлгээний цоног өрөмдөх хүчин чадал | 2 | сая уртааш метр |
Тэсрэх бодисын үйлдвэрлэх хүчин чадал | 230 | сая м3 уулын цул |
Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих машин | 25 |
Түүхийн товчоон
МЕРА ХХК нь 2001 оноос эхлэн эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзлэх уул уурхайн салбарт томоохон хөгжил дэвшлийг авчрах тэсрэх бодис үйлдвэрлэх, тэсэлгээний хэрэгсэл угсрах үйлдвэрүүдийг дэлхийн стандартаар эх орондоо барьж байгуулахын зэрэгцээ уул уурхайн томоохон төслүүдэд туслан гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж байна. Ингэхдээ бид үргэлж тогтвортой байдал, бизнесийн шударга өрсөлдөөн, цэвэр тунгалаг ёс зүйтэй байдлыг эрхэмлэж ирсэн.