БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР

18/08/2020

Ажлын байрны зорилго

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж санал болгох, борлуулах, сайжруулахтай холбоотойгоор хэрэглэгчид болон компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийж, компанийн борлуулалт, бизнес хөгжил, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж, борлуулалтын гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийх, зах зээлийн боломж бололцоог тодорхойлох, Компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Компанийн маркетингийн стратегийг боловсруулах, шинэчлэх, сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээ, брэнд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх
  •  Сошиал медиа, дижитал маркетингийн сувгуудын төрлүүдийн идэвхжүүлэлт, контент төлөвлөлт, хөгжүүлэлтийг зохион байгуулах, төлөвлөх
  • Харилцагч, хэрэглэгч нартай өдөр тутамд харилцаж, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг мэдэрч бизнесийн борлуулалт, бизнес хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, борлуулалтын зорилтот үр дүнд хүрэхийг зорьж, борлуулалт, үр ашгийн гүйцэтгэлийг эргэн нягталж, тайланг цаг хугацаанд нь боловсруулж гаргах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ, хүргэлт, харилцагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжид байнга анхаарч, санаа тавьж, санал гомдолд өндөр ач холбогдол өгч шуурхай шийдвэрлүүлэх зохицуулалтыг хийж, өдөр тутамд идэвхитэй, эргэх хариуцлагатайгаар үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах
  • Борлуулалтын орлого, өртөг зардлыг байнга эргэж харан нягтлах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, анарыг сайжруулах, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг тасралтгүй эрэлхийлж, харилцагч, хэрэглэгч нартай болон бусад салбар нэгжийн ажилтнуудтай уялдаж хамтран ажиллах замаар санал, санаачилгуудыг дэвшүүлж, хэрэгжүүлж ажиллах
  • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах
  •  Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж, багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах
  • Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг үр дүнтэй ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд оруулах, нэгжийн болон компанийн үйл ажиллагаа, процессийг сайжруулах ажилд байнга санал, санаачилгатай идэвхитэй оролцох зэрэг болно.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн бол давуу тал болно
  •  Уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт худалдаа, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Тендерийн бичиг баримт боловсруулж байсан туршлагатай
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулалтад хяналт тавьж, санал, зөвлөмж өгөх ур чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай байх
  • Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
  • Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх, манлайлах эрмэлзэлтэй байх
  • Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх
  •  Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай, ажлын мэргэжлийн ёс зүй, арга барилд суралцсан байх
  • -Оффисын хэрэглээний программууд болон одоо ERP систем дээр ажиллах чадвартай

Дээш