БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

08/08/2023

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ажлын байрны зорилго

    Салбартаа олон үзүүлэлтээр манлайлж, хурдацтай өргөжин тэлж буй мэргэжлийн баг хамт олон бизнесийн өсөлтийн стратегийн зорилго, зорилтуудыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэх зөв хандлагатай, эрч хүчтэй, чадварлаг багийн тоглогчийг багтаа бүрдүүлэхээр зорьж байна. Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж санал болгох, борлуулах, сайжруулахтай холбоотойгоор хэрэглэгчид болон компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийх ур чадвартай ажилтныг манай хамт олонд нэгдэж, өөрийгөө сорьж хөгжүүлэх замаар байгууллага хамт олны болон салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг урьж байна.

    Гүйцэтгэх гол чиг үүрэг

    Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

    • Зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж, борлуулалтын гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийж, зах зээлийн боломж бололцоог тодорхойлж, компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх;
    • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, техникийн санал, албан бичиг, гэрээ хэлэлцээ боловсруулах, илтгэл, танилцуулга хийх;
    • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах;
    • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах;
    • Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд оруулах, нэгжийн болон компанийн үйл ажиллагаа, процессийг сайжруулах ажилд байнга санал, санаачилгатай идэвхитэй оролцох зэрэг болно.

Ажлын байранд тавигдах шаардлага

    • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай байх,
    • Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх,
    • Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай, ажлын мэргэжлийн ёс зүй, арга барилд суралцсан байх,
    • Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулах ур чадвартай байх,
    • Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх,
    • Ажлын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх,
    • Бизнесийн удирдлага, маркетинг, худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн бол давуу тал болно,
    • Уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,
    • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэг, ур чадвартай бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, эрүүл мэндийн цогц даатгал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.

Дээш