БОРЛУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

12/05/2021

  • Ажлын байрны зорилго

     Салбартаа  манлайлагч, мэргэжлийн баг хамт олон борлуулалтын үйл ажиллагааг оновчтой гүйцэтгэх, зөв хандлагатай, эрч хүчтэй, чадварлаг багийн тоглогчийг багтаа ажиллуулахаар зорьж байна. Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж борлуулах, сайжруулахтай холбоотойгоор компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийх ур чадвартай ажилтныг манай хамт олонд нэгдэж, ажиллахыг урьж байна. Бид танд өсөн дэвжих, хөгжих, борлуулалтын үйл ажиллагааны туршлагатай ажилтан болох боломж олгоно

    Гүйцэтгэх гол чиг үүрэг

    Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

    • Харилцагчаас ирүүлсэн захиалгын дагуу борлуулалтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх;
    • Захиалга, үйлдвэрлэл, агуулах, тээвэрлэлт, нийлүүлэлтийн хэрэгжилтийг хангаж, төлбөр тооцооны гүйцэтгэлийг хариуцан хэрэгжүүлэх;
    • Борлуулалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, зах зээлийн боломж бололцоог тодорхойлж, компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, хэрэгжүүлэх;
    • Харилцагч, хэрэглэгч нартай харилцаж, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг мэдэрч бизнесийн борлуулалт, борлуулалтын зорилтот үр дүнд хүрэхийг зорьж, борлуулалт, үр ашгийн гүйцэтгэлийг эргэж нягталж, бүртгэл тайланг цаг хугацаанд нь боловсруулж гаргах;
    • Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ, хүргэлт, харилцагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжид байнга анхаарч, халамжлан санаа тавьж, санал гомдолд өндөр ач холбогдол өгч шуурхай шийдвэрлүүлэх зохицуулалтыг хийж, өдөр тутамд идэвхтэй, хариуцлагатайгаар үр дүнтэй харилцаж, хамтран ажиллах
    • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, техникийн санал, албан бичиг, гэрээ хэлэлцээ боловсруулах, илтгэл, танилцуулга хийх;
    • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах;
    • Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд оруулах, нэгжийн болон компанийн үйл ажиллагаа, процессыг сайжруулах ажилд байнга санал, санаачилгатай идэвхитэй оролцох зэрэг болно.

Тавигдах шаардлага: 

  • Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх,
  • Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай, ажлын мэргэжлийн ёс зүй, арга барилд суралцсан байх,
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулах ур чадвартай байх,
  • Ажлын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх,
  • Бизнесийн удирдлага, борлуулалт, маркетинг эсхүл уул уурхайн ашиглалтын инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт худалдаа, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,
  • Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэг, ур чадвартай бол давуу тал болно.
  • Шинэ төгсөгч байж болно

Нэмэлт мэдээлэл: 

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.

Дээш