Бүтээмж, төлөвлөлтийн мэргэжилтэн

07/10/2020

 Ажлын байрны зорилго:

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гарц, үйлдвэрлэлийн бүтээмжийг хэмжиж, төлөвлөж, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тайланг бэлтгэн, тайлагнаж тэдгээрийг тасралтгүй хөгжүүлэхэд уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

-Нэг буюу хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн ажлын урсгалыг оновчтой зохион байгуулах талаар судалгаа шинжилгээ хийх

-Аливаа учирч болзошгүй эрсдэлээс үүдэн үйл ажиллагаанд саатал учран хойшлох зэргийг тооцож, гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд байлгах зорилгоор дата анализ хийх

-Бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг хангахын тулд түүхий эд, хүн хүч, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тооцох

-Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны хэрэгцээнээс хамаараад ажилтнуудын ээлжийн зохицуулалтыг төлөвлөх

-Үйлдвэрлэлийн төлөвлөлт болон төсвийн дагуух гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, тайлан мэдээ бэлтгэж танилцуулах

-Технологийн болон чанарын зөрчлийг арилгахад чиглэсэн асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх боломжуудыг судалж танилцуулах

-Үйлдвэрлэлийн гарцын талаарх мэдээллийг тогтмол авах (бэлэн бүтээгдэхүүний тоо, үйлдвэрлэлийн явцад илэрсэн чанаргүй бүтээгдэхүүний хувь гэх мэт)-Гүйцэтгэлийн тайлан бэлтгэх-Бичиг баримтын эмх цэгцийг хангах-Чанарын хяналтын нэгж, агуулах болон бусад хэсэг нэгжтэй нягт хамтран ажиллах

Тавигдах үндсэн шаардлага:

- Бизнесийн удирдлага, үйлдвэрлэлйин эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн бол давуу тал болно

- Үйлдвэрлэлийн төлөвлөгчөөр ажилласан туршлагатай бол давуу тал болно

- Үйлдвэрлэлийн төлөвлөлт, чанарын хяналтын зарчмуудын талаар маш сайн мэдлэгтэй байх (Үйлдвэрлэлийн нөөцийн төлөвлөлт)- MS Office болон ERP системийн талаар мэдлэгтэй байх- Аливаад судалгаа суурьтай ханддаг (статистик, тайлан, төлөвлөгөө гаргах чадвартай)

- Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай, аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх- Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх ур чадвартай байх

- Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх- Хувийн болон багийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх- Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх

Дээш