Задгай Эмульсийн Тэсрэх бодисын Т16 үйлдвэр
Гурвантэс салбар

Задгай Эмульсийн Тэсрэх бодисын Т16 үйлдвэр

МЕРА ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр, SGS компанийн уурхайн талбай дээр 2018 оны 3 дугаар сард Задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна.

Энэхүү үйлдвэр нь жилийн 20,000 тонн Задгай эмульсийн тэсрэх бодисын хольц, тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн, Австрали улсын Орика компанийн технологи юм. Овоот толгой орчмын уурхайнуудад элбэг  тохиолддог урвалын идэвхи өндөртэй цооногт цэнэглэсэн тэсрэх бодис өөрөө тэсрэх үзэгдлээс урьдчилан сэргийлсэн технологитой гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм.

Дээш