ДОТООД ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА

18/08/2020

Ажлын байрны зорилго

Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн компанийн үйл ажиллагааг хэвийн, өндөр үр өгөөж, тогтвортой явуулахад хууль эрх зүй, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Дотоод хяналтын бүхий л ажлыг бүрэн стандартчилж, дотоод хяналтын зохистой бодлого системийг бүрдүүлж ажиллах;
  • Эрсдэлийн менежментийг хөгжүүлж, учирж болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;
  • Тэсрэх материал, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эдийн ачилт буулгалтын ажилд хяналт тавьж холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих
  • Дотоод хяналтын чиглэлээр компани болон түүний харьяа нэгж, салбаруудаас мэдээ тайлан, баримт материал гаргуулан авах ажлыг удирдан зохион байгуулах
  • Компанийн үйл ажиллагаанд (үйл ажиллагааны процессд), эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн удирдлагын мэдээллийн сан бүрдүүлж ажиллах
  •  Эрсдэлийн үнэлгээ хийх зааварчилгаа өгөх талаар сургалуудыг системтэйгээр зохион байгуулах
  • Дотоод хяналт, аудит хийх ажлыг хуваарьт төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
  • Компанийн удирдлагын баг болон харилцагч бизнесийн түншүүдэд дагаж мөрдөх эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Үл нийцлийн зөрчлийг судалж, холбогдох арга хэмжээг авч, нийцлийг хангаж ажиллах
  • Компанийн хэмжээнд ISO 31000 стандартыг судалж, нэвтрүүлэх

 Тавигдах шаардлага

  • Бизнес болон санхүүгийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Комплаенс болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр удирдах албан тушаалд 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  •  Бодлого боловсруулах, шинэ стратеги болон дүрэм, журмыг хөгжүүлж, хэрэгжүүлж байсан туршлагатай
  • Уул уурхай, өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны онцлог, холбогдох хууль тогтоомжийн талаар өндөр мэдлэгтэй
  • Удирдах, манлайлах, зохион байгуулах чадвартай
  • Үйл явц болон дүрэм журмыг шинжлэн дүгнэх чадвартай
  • Англи хэлний ахисан дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
  • Microsoft орчны үндсэн программууд болон ERP cистем дээр ажиллах чадвартай

Дээш