Задгай эмульсийн болон энгийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр
Тавантолгой салбар

Задгай эмульсийн болон энгийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр

Хэрэглэгч болон зах зээлийн нөхцөл байдлыг шуурхай мэдэрч, харилцагч үйлчлүүлэгчиддээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2009 онд Таван толгойн Ухаа худгийн нүүрсний уурхайг түшиглэн Сибирийн эрс тэс уур амьсгалтай, хүйтний нөхцөлд зориулан бүтээсэн ОХУ, Австралийн Технологи бүхий Задгай эмульсийн тэсрэх бодисын Т12 үйлдвэрийг байгуулсан бөгөөд жилд 100,000 тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай.

Энэхүү үйлдвэр нь тэсрэх бодисын түүхий эд болох “Үл тэсрэх хольцын үйлдвэр ” болон “Цэнэглэгч автомашин” гэсэн хэсгүүдээс бүрдэх ба цэнэглэгч автомашин нь үл тэсрэх хольцуудыг тээвэрлэн, тэсэлгээний цооног шахах үед тэсрэх бодис болгон үйлдвэрлэдэг тул тээвэрлэх, цэнэглэх үеийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангаж чадсан шийдлээрээ онцлогтой. Бид хэрэглэгчдийнхээ бизнесийн онцлог, хэрэгцээ шаардлагад тохируулан E20 – E70 төрлийн Задгай эмульсийн тэсрэх бодисыг захиалагчдын хүсэлтийн дагуу үйлдвэрлэх боломжтой.

Эмульсийн тэсрэх бодисын Т12 үйлдвэрт бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж бүхий технологи ашигладаг бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, хаягдалгүй үйлдвэр юм. Мөн Т12 үйлдвэр нь Австрали болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн автомашин дээр суурилсан, АНУ-н Трейд корпорацид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий явуулын үйлдвэрүүдээрээ жилд 150,000 тонн энгийн тэсрэх бодис үйлдвэрлэж цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.

Дээш