ЗАХИРЛЫН ТУСЛАХ БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН

18/08/2020

Ажлын байрны зорилго

Ерөнхий болон Гүйцэтгэх захирлаас өгсөн чиглэлийн дагуу өдөр тутмын удирдлага үйл ажиллагаанд захиргааны дэмжлэг, туслалцаа үзүүлэх, бичиг хэргийн хөтлөлт, эмх цэгцийг хангах, гадны болон дотоодын бизнес уулзалтуудыг зохион байгуулж, захирлуудын уулзалтын цагийн хуваарь, ирсэн албан бичиг, и-мэйл зэргүүдэд хариу илгээж, мэдээллийн урсгалыг сайжруулах, мэдээллээр хангахад тус ажлын байрны зорилго оршино.

    Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Гүйцэтгэх удирдлагуудтай хийх гадаад/дотоод бизнес уулзалтуудыг зохион байгуулах, удирдлагуудын хурал уулзалтын цагийн хуваарийг хөтлөн, уулзалтын цаг товлох, зохион байгуулалтаар хангаж ажиллах
  • Ирсэн явсан албан бичгийн хөтлөлт хийх , архив бичиг хэргийн хөтлөлтийн эмх цэгцийг хангах, хэлтэс нэгжүүдээс ирүүлсэн албан бичгийн төслийн анхан шатны хяналт хийх, албан бичиг боловсруулах стандартын дагуу тухайн албан бичигт шаардлагатай өөрчлөлт засварыг оруулах санал өгөх, албан бичиг боловсруулах
  • И-мэйл харилцаа, олон нийтийн сувгууд, компанийн суурин утас, факс гэх мэт харилцааг үр дүнтэй, хариуцлагатай зохион байгуулах
  • Захирлуудын өдөр тутмын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Батлагдсан төсвийн дагуу оффисын бичиг хэргийн захиалга хийж, түгээлтийг зохион байгуулах
  • Хурал, уулзалтын тэмдэглэл хөтлөх, холбогдох удирдлагуудад хүргүүлэх
  • Шуурхай хурлын тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад хүргэх, хяналт тавих, биелэлтийг удирдлагад танилцуулах
  • Номын сангийн бүртгэл хөтлөх, ном олгох, буцаалт хийх, танилцуулга, баяжилтыг хийх
  • Олон нийтийн үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцох

 Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Монгол хэлний найруулга зүйн өндөр мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Албан хэрэг хөтлөлт, архивын стандартын талаар мэдлэгтэй
  • Microsoft орчны үндсэн программууд болон ERP cистем дээр ажиллах чадвартай
  • Ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  • Харилцагчийн үйлчилгээний стандартын талаар мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Бүтээмжтэй, цаг ашиглалт сайтай
  • Хариуцсан ажилдаа хариуцлагатай, сэтгэлээсээ ханддаг
  • Албаны болон хувийн нууц хадгалах чадвартай
  • Бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай

    Дээш