ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР

07/06/2023

Ажлын байрны зорилго

Барилгын төслүүдийн үнэлгээ, дизайныг хариуцаж, дотоод хэлтсүүд болон гадны харилцагч байгууллагуудтай хамтран барилгын бүтэц, дизайн боловсруулж, холбогдох сайжруулалтуудыг хийхэд уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Барилга байгууламжийн инженерчлэлийн төлөвлөгөө, бүтээцийн зураг төслийг боловсруулах, шинжлэх
  • Барилгын төлөвлөгөө, загвар, дизайн, бүтэц аюулгүй, үр ашигтай, найдвартай ажиллаж байгааг тухай бүр хянаж баталгаажуулах
  • Төслийн зорилго, төсөв, цаг хугацааны талаар багийн гишүүдийг мэдээллээр хангах
  • Талбайн үзлэгийг цаг тухай бүрт зохион байгуулж шаардлагатай дүгнэлтүүдийг хүргүүлэх
  • Техникийн нарийвчлал бүхий зураг төсөл, баримт бичгийг унших, тайлбарлах, шаардлагатай өөрчлөлтүүдийг боловсруулж танилцуулах

Тавигдах шаардлага

  • Барилгын архитектор /эзэлхүүн/ төлөвлөлтийн мэргэшсэн зэрэгтэй байх,
  • Барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн мэргэшсэн зэрэгтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны болон бичгийн ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд болон мэргэжлийн зураг төслүүдийн программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
  • Эерэг, зөв хандлагатай, хүндэтгэлтэй, мэргэжлийн ёс зүйтэй байх

Нэмэлт мэдээлэл:
Таныг ажлын таатай орчин, найрсаг хамт олон, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал, карьер ахих боломж хүлээж байна.

Дээш