МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

08/01/2021

Ажлын байрны зорилго

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, дизайныг бэлтгэн, санал авахаар хурдан шуурхай тайлагнаж оролцогч талуудад компаний имиж/вэбсайт, ном, сэтгүүл, бүтээгдэхүүний сав баглаа боодлын дүр төрхийг тодорхойлох/, Маркетингийн гадагшаа болон дотогшоо чиглэсэн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж контентийн агуулга боловсруулах, оновчлох, сурталчилгаа, арга хэмжээ төлөвлөх гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлж, маркетинг болон дизайныг тасралтгүй хөгжүүлэхэд уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • - Тохиромжтой сувгуудаар (нийгмийн сүлжээ, имэйл гэх мэт) зорилтот хэрэглэгчдэд  брэндийг сурталчлах, маркетингийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх.
  • - Ирээдүйн маркетингийн стратеги боловсруулах чиглэлээр маркетингийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, танилцуулах
  • - Сошиал хуудас, facebook /чатбот хөгжүүлэх/, Instagramm, веб хуудас хөгжүүлэлт тогтмол хийх
  • - Маркетингийн оновчтой шийдэл санаачилж, хэрэгжүүлэх
  • - Олон нийтийн арга хэмжээнд зохион байгуулалтад медиа талын дэмжлэг үзүүлэх
  • - Контент бэлтгэх агуулга болон шаардлагын хүрээнд контентийн утга санааг оновчтойгоор илэрхийлэх загвар, дизайн эх бэлтгэх, удирдлагаас санал авсны дагуу эцсийн дизайн гаргах
  • - Програм хангамжийн дэвшилтэт аргачлалд суурьлан лого болон бусад загварыг боловсруулах, санал бэлтгэх
  • - График болон дизайн тус ​​бүрт тохирох өнгө, төрхийг зохион бүтээх

Тавигдах шаардлага

  • - Маркетинг, дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн бол давуу тал болно
  • - График дизайн хийх туршлагатай
  • - Програм хангамж, технологийн ур чадварууд эзэмшсэн (InDesign, Illustrator,Dreamweaver, Photoshop гэх мэт)
  • - График, дизайн гаргах нарийн ажилбар бүрт анхааралтай, хянамгай ханддаг байх
  • - Дизайн, дүрслэх урлаг эсвэл бусад чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно
  • - Дээрх чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • - MS Office болон ERP системийн талаар мэдлэгтэй байх, бусад мэргэжлийн програм дээр ажиллах туршлагатай
  • - Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай, аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
  • - Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • - Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх
  • - Хувийн болон багийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх

Дээш