
ShockStar MS цооногийн тэсэлгээний хэрэгсэл нь 0 мс-аас 1000 мс хүртэл 31 өөр хором удаашралын хугацаатай. Эдгээр хэрэгсэл нь цооног дахь өдөөгч болон тэсрэх бодист өдөөлт өгөх үүрэгтэй. Цооног дахь удаашруулагч нь Т-холбогчоор дамжуулан цочир дамжуулах шижим эсвэл тэсэлгээний цахилгаан болон цахилгаан бус хэрэгслээс өдөөлт авдаг.
- Тэсэлгээг удирдах өргөн боломжийг олгодог.
- 720 мг үндсэн цэнэг агуулсан.
- Хором удаашруулах хугацаа нь нарийвчлал сайтай бөгөөд цочир авах чадвар нь 99%-иас дээш байна.
- Тод шар өнгийн гуурстай тул бусад гадаргуугын хэрэгслээс ялгахад хялбар байдаг.
- Эрс тэс цаг уурын нөхцөлд ашиглах боломжтой.
- Холболт хийхэд хялбар