“МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛ ХҮРТЛЭЭ.

25/06/2021

Монгол улсын уул уурхай, эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн салбарт 50 жил ажиллаж, үйлдвэрлэлийн боловсон хүчнийг сургаж, хүмүүжүүлэх, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөх, Монгол улсын уул уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж МЕРА ХХК-ийн Зөвлөх Г.Алтангэрэлд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол олгожээ.Эрхэм Г.Алтангэрэл тандаа хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, 

Өглөө болгоныг инээдээр угтаж, Үдэш болгоныг жаргалаар үдэж, 

Эрүүл биетэй, саруул ухаантай, Урт насалж, удаан жаргаж, 

Төрдөө алдартай, түмэндээ хүндтэй, түвшин жаргаж амьдрах ерөөл өргөе!

Дээш