Мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн

12/06/2020

Ажлын байрны зорилго

Байгууллагын стратегийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал суурь чадамж, дэд бүтэц болох бизнесийн удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, сайжруулалт, оновчлолыг хариуцаж, дата нэгтгэл, удирдлагын мэдээллийн системийг цогц уялдаатай байдлаар боловсруулах, процесс, мэдээллийн системийг загварчлан, хөгжүүлэх.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын дотоод удирдлагын мэдээллийн ERP системийг үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг хариуцаж, мэдээллийн системийн аюулгүй, найдвартай, үр дүнтэй, хэвийн ажиллагааг хангах
  • ERP системийн өгөгдөл оруулах ажлыг нэгдсэн байдлаар удирдан зохион байгуулах, ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруулах, хяналт тавих, хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэглээний заавар, зөвлөгөө өгөх
  • ERP системийн тайлан мэдээлэл боловсруулалтын бодитой, оновчтой байдалд тогтмол хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, тасралтгүй оновчилж сайжруулах, холболт, ашиглалт, хяналтын эрх, үүргийн хуваарилалтын хэрэгжилтэд байнга хяналт тавих
  • Байгууллагын дата, процесс, мэдээллийн системийг загварчлах, боловсруулах, програмчлах, хөгжүүлэх, тасралтгүй оновчлон сайжруулах
  • Сервер компьютерийн хэвийн ажиллагааг хангах

Бусад чиг үүрэг

Үүнд:

  • Мэдээллийн системийг хөгжүүлж, оновчлох зорилгоор компанийг зөв, хариуцлагатай, ёс зүйтэй арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд байнга идэвхитэй харилцан зөвлөж, уялдаа холбоог хангаж, харилцагч, хамтран ажиллагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, үр дүнтэй хамтран ажиллах;
  • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачлага гаргаж, компани даяар мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулж, багаар ажиллах замаар компанийн ажилтнуудын болон багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах;
  •  Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй мэдээллийн технологи, системүүдийг сайн ашиглаж, компанийн бизнесийн үйл ажиллагаа, процесс, дата, мэдээллийн менежмент, стандарт, чадамжийг сайжруулах, оновчлох, шинэ дэвшилтэт аргачлал, технологи нэвтрүүлэх зэрэг ажилд байнга санал, санаачилгатай, идэвхитэй оролцож ажиллах зэрэг болно.

Тавигдах шаардлага

Ерөнхий ур чадварын шаардлага:

  • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга, өндөр ёс зүйтэй байх,
  •  Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
  •  Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх,
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх,
  •  Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай байх,
  • Детайль хянах чадвар өндөртэй байх, судалгаа, дүн шинжилгээ хийх ур чадвартай байх,
  •  Хурдан суралцах чадвартай, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх, манлайлах эрмэлзэлтэй байх
  • Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх,

Мэргэжлийн ур чадварын шаардлага:

  •  Мэдээллийн системийн менежмент, программ хөгжүүлэлт, мэдээллийн системийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн,
  • Мэдээллийн системийн менежмент, ERP систем хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
  •  Программын болон бичгийн англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх,
  • Phython хэл мэддэг, “ODOO ERP” систем дээр хөгжүүлэлт хийж ажиллаж байсан бол давуу тал болно.

Дээш