НИЙЛҮҮЛЭЛТ, ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН

21/04/2021

Ажлын байрны зорилго

Нийлүүлэлт, логистикийн хэлтсийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд дата мэдээлэл боловсруулж, түүнд дүн шинжилгээ хийж холбогдох хэлтэс нэгжүүдтэй уялдаа холбоог хангаж, нийлүүлэлт, логистикийн үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • - Түүхий эд, тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх материалын захиалга, борлуулалтын захиалга, агуулахын үлдэгдлийг баталгаажуулах
  • - Тээвэрлэлтийн үед шаардлагатай бүртгэл, бичиг баримтыг хөтлөх, шаардлагатай төр хяналтын байгууллагад хүргэлтийг хийх
  • - Түүхий эд, бараа материалын тоо, хуваарилалт, бараа материалын эрэлтийг төлөвлөх
  • - Нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангахын тулд агуулахын  эргэцийн түвшинг үнэлэх, хянах, холбогдох тайлан мэдээг бэлтгэх
  • - Борлуулалтын захиалга системд оруулах, шаардлагатай бол худалдан авах захиалгын бүртгэл хийх
  • - Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг агуулахад буулгах, ачих, тээвэрлэх үеийн аюулгүй байдалд хяналт тавих
  • - Сар бүрийн эцэст хүлээн авсан ачааны тоо хэмжээ, тээвэрлэлтийн мэдээний тайлан гаргаж тайлагнах
  • - Судалгаа, хөгжүүлэлт хийж бүтээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг эрэлхийлж үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • - Бизнесийн удирдлага, тээвэр, логистикийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн
  • - Уул уурхайн салбарт тээвэр болон логистикийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • - Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • - Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны болон бичгийн ур чадвартай
  • - Компютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Microsoft Excel, word, outlook, powerpoint г.м
  • - ERP дотоод систем дээр ажиллах чадвартай
  • - Эерэг, зөв хандлагатай, хүндэтгэлтэй
  • - Санаачлагатай, судалгаа шинжилгээ хийх ур чадвартай байх
  • - Хууль, дүрэм журмыг мөрдөн ажиллах ёс зүйтэй

Дээш