Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис
Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис
Нитронит задгай эмульсийн тэсрэх бодис

Нитронит ® маркын задгай эмульсийн тэсрэх бодис нь ОХУ болон Австралийн хамтарсан технологи бүхий Сибирийн эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэхэд зориулагдсан үйлдвэрлэлийн тэсрэх бодис юм. Энэхүү бүтээгдэхүүн нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгүй, усанд тэсвэртэй ба энгийн тэсрэх бодистой харьцуулахад ажлын чадвар өндөр бөгөөд цаг уурын бүх нөхцөлд, устай, хуурай болон усгүйжүүлсэн ямар ч төрлийн цооногт хэрэглэж болох давуу талуудтай. Уг задгай эмульсийн тэсрэх бодисыг хэрэглэгчийн хэрэгцээг шаардлага болон чулуулгийн шинж чанарт тохируулан Э70-с Э20 хүртэлх маркын 5 төрлөөр үйлдвэрлэх боломжтой.  

Бүтээгдэхүүний онцлог чанар
    • Орчин үеийн дэвшилтэт технологиудын нэг ОХУ, Австрали улсын технологи, тоног төхөөрөмжийг ашиглан олон улсын шаардлага, стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэсэн.
    • Ил уухайн тэсэлгээнд зориулагдсан.
    • Энэхүү тэсрэх бодисын технологи нь цооногт орсон хойноо тэсрэх бодис болдогоороо  аюулгүй ажиллагааг бүрэн хангадаг.
    • Тэсрэх бодисын нягтыг чулуулгийн шинж чанараас хамааруулан тохируулдаг ба энэ нь төслийн үр ашигийг нэмэгдүүлдэг.
    • Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд буюу +40 /-40оС хэмд хэрэглэх бүрэн боломжтой.
    • Тусгай зориулалтын цэнэглэгч машинаар тээвэрлэн цооногийг тэсрэх бодисоор богино хугацаанд цэнэглэснээр цаг хугацаа хэмнэх.

    Санал болгох
    Дээш