Нээлттэй ажлын байр
Нээлттэй ажлын байр

Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим

  • Шударга, нээлттэй, ил тод байх
  • Мэдлэг, туршлагатай, мэргэшлийн хувьд өндөр ур чадвартай, компанид мэдэгдхүйц хувь нэмэр оруулж чадах боловсон хүчнийг сонгоход бүхий л арга хэмжээг чиглүүлнэ.
  • Компаны ажиллагсдыг тэдэнд албан тушаал дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжруулах боломж олгох зорилгоор компанид шинээр бий болсон болон сул байгаа орон тоонд нээлттэй өрсөлдүүлэх бодлого баримтална.

Таны сонирхож буй ажлын байр одоогоор зарлагдаагүй ч та анкетаа бөглөж үлдээвэл бид таны анкетыг нөөцөнд бүртгэх боломжтой. 

Ажлын байрны зорилго:

Компанийн хэмжээнд “ Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тэсрэх материал тээвэрлэлтийг зохион байгуулж, хяналт тавих, аливаа болзошгүй осол, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, тэсрэх материал тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах. 

Гүйцэтгэх гол чиг үүрэг:

  • Тэсрэх материалын тээвэрлэлтийн үеийн бичиг баримтын бүрдлийг хангаж, бүртгэл хөтлөх,
  • Тээврийн менежментийг үр ашигтай зохион байгуулах. Тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангуулж удирдан зохион байгуулах.
  • Багийн гишүүд болон шууд удирдлагыг мэдээ мэдээлэлээр тогтмол хангах.
  • Тэсрэх материал хариуцан, тэсрэх материал тээвэрлэх маршрутын дагуу тээвэрлэн хүргэх;
  • Тээвэрлэлтийн явцад ачааны сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг шуурхай мэдээлэх;

Тавигдах шаардлага:

  • Тээврийн менежментийн чиглэлээр аль нэг их дээд сургууль төгссөн
  • Өртөг зардал болон үнийн судалгаа хийх чадвартай
  • Багаар ажиллах, эерэг хандлагатай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Санхүүгийн анхан шатны мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • (AUTOCAD, MS office Adobe photoshop, Corel Draw) болон интернет орчинд ажиллах чадвартай
  • ERP дотоод систем дээр ажиллах чадвартай

Анкет хүлээн авах

hr@mera.mn

Холбоо барих

99014491,75556677

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

2020-06-19

Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Анкет татах

Ажлын байрны зорилго: 

Компанийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, импорт, худалдаа, хангамжийн үйл ажиллагааг хэвийн, үр өгөөж, ашигтай, тогтвортой, бүтээмжийн өсөлттэй явуулах. Худалдан авах үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх

Гүйцтэтгэх үндсэн үүрэг: 

  • Компанийн техникийн худалдан авалтын захиалгын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх
  • Сэлбэг бараа материалын худалдан авалтын төлөвлөлт хийх
  • Өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ- техникүүдийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах
  • Тавигдах шаардлага:

    Механик инженер, уул уурхайн хүнд машин механизм,бизнес удирдлага, худалдаа,

    Механик инженер мэргэжилтэй бол давуу тал болно.

    Өрмийн сэлбэг, хэрэгсэл болон автын сэлбэг хэрэгслийн талаар мэдлэгтэй 

    Харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулах, өртөг зардал болон үнийн судалгаа хийх чадвартай

    Гаалийн бүрдүүлэлт хийж байсан туршлагатай бол давуу талтай

    Англи, Орос аль нэг хэлний ахисан түвшний мэдлэгтэй

    Санхүүгийн анхан шатны мэдлэгтэй

    Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.

      Анкет хүлээн авах

      hr@mera.mn

      Холбоо барих

      99014491,75556677

      Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

      2020-06-19

      Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

      Анкет татах

      Ажлын байрны зорилго:

      Салбартаа олон үзүүлэлтээр манлайлж, хурдацтай өргөжин тэлж буй мэргэжлийн баг хамт олон бизнесийн өсөлтийн стратегийн зорилго, зорилтуудыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэх зөв хандлагатай, эрч хүчтэй, чадварлаг багийн тоглогчийг багтаа бүрдүүлэхээр зорьж байна. Компанийн өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаанд тайлан, бүртгэл хөтлөж, ERP системд датаг хөтлөж, шаардлагатай мэдээллүүдийг оруулах өдөр тутамд бусад хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийх ур чадвартай ажилтныг манай хамт олонд нэгдэж, өөрийгөө сорьж хөгжүүлэх замаар байгууллага хамт олны болон салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг урьж байна.

      Гүйцэтгэх гол чиг үүрэг

      • Бүртгэлийн стандарт болон Компанийн НББ-ийн бодлого, дүрэм журмыг мөрдөж ажиллах
      • Санхүүгийн программд мэдээллийг цаг хугацаанд нь алдаагүй үнэн зөв бүртгэх
      • Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслаж, харилцахын гүйлгээг шивэх, банкны шилжүүлэг хийх
      • Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх
      • Борлуулалт болон худалдан авалтын тайлан бэлтгэх
      • Эд хариуцагчийн тайлан хянах, тооцоо бодох
      • Хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэлийн тооллого хийх
      • Санхүүгийн тайлан баланс болон татварын тайлан мэдээ бэлтгэх 

      Тавигдах шаардлага

      • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
      • Сурлагын голч дүн 3,0-аас дээш бол давуу талтай
      • Туршлага харгалзахгүй, шинэ төгсөгч байж болно
      • Харилцаа хандлага зөв, идэвхи санаачлагатай, нягт нямбай
      • Үнэнч шударга, зарчимч, хариуцлагатай
      • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ажлын гүйцэтгэл сайтай
      • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
      • Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, тайлагнах ур чадвартай
      • Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай
      • ERP ситем дээр ажиллах ур чадвар, туршлагатай бол давуу тал болно.

        Бүрдүүлэх материал:

        • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
        • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
        • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт

        Анкет хүлээн авах

        hr@mera.mn

        Холбоо барих

        99014491,75556677

        Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

        2020-06-19

        Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

        Анкет татах

        Ажлын байрны зорилго

        Үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон импортоор ирсэн түүхий эдийн чанар найрлагыг тодорхойлох, шалгах, турших, хяналт тавих, дүгнэлт гаргах

        Гүйцэтгэх гол чиг үүрэг

        Тэсрэх материалын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон импортоор ирсэн түүхий эдийн чанар найрлагыг тодорхойлох, шалгах, турших, хяналт тавих, дүгнэлт гаргах

        Тавигдах шаардлага

              • Хими, хими-технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн
              • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
              • Хариуцлагатай, үнэнч шударга, зарчимч
              • Ажлын ачаалал даах чадвартай
              • Англи болон орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
              • Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж байсан туршлагатай бол давуу тал болно
              • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
              • Эрэгтэй

        Бүрдүүлэх материал:

        • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
        • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
        • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт

        Анкет хүлээн авах

        hr@mera.mn

        Холбоо барих

        9412 9494, 7555 6677

        Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

        2020-06-25

        Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

        Анкет татах

        Ажлын байрны зорилго

        Байгууллагын стратегийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал суурь чадамж, дэд бүтэц болох бизнесийн удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, сайжруулалт, оновчлолыг хариуцаж, дата нэгтгэл, удирдлагын мэдээллийн системийг цогц уялдаатай байдлаар боловсруулах, процесс, мэдээллийн системийг загварчлан, хөгжүүлэх.

        Гүйцэтгэх үндсэн үүрэг

        • Байгууллагын дотоод удирдлагын мэдээллийн ERP системийг үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг хариуцаж, мэдээллийн системийн аюулгүй, найдвартай, үр дүнтэй, хэвийн ажиллагааг хангах
        • ERP системийн өгөгдөл оруулах ажлыг нэгдсэн байдлаар удирдан зохион байгуулах, ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруулах, хяналт тавих, хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэглээний заавар, зөвлөгөө өгөх
        • ERP системийн тайлан мэдээлэл боловсруулалтын бодитой, оновчтой байдалд тогтмол хяналт тавьж, дүн шинжилгээ хийх, тасралтгүй оновчилж сайжруулах, холболт, ашиглалт, хяналтын эрх, үүргийн хуваарилалтын хэрэгжилтэд байнга хяналт тавих
        • Байгууллагын дата, процесс, мэдээллийн системийг загварчлах, боловсруулах, програмчлах, хөгжүүлэх, тасралтгүй оновчлон сайжруулах
        • Сервер компьютерийн хэвийн ажиллагааг хангах

        Бусад чиг үүрэг

        Үүнд:

        • Мэдээллийн системийг хөгжүүлж, оновчлох зорилгоор компанийг зөв, хариуцлагатай, ёс зүйтэй арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд байнга идэвхитэй харилцан зөвлөж, уялдаа холбоог хангаж, харилцагч, хамтран ажиллагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, үр дүнтэй хамтран ажиллах;
        • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачлага гаргаж, компани даяар мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулж, багаар ажиллах замаар компанийн ажилтнуудын болон багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах;
        •  Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй мэдээллийн технологи, системүүдийг сайн ашиглаж, компанийн бизнесийн үйл ажиллагаа, процесс, дата, мэдээллийн менежмент, стандарт, чадамжийг сайжруулах, оновчлох, шинэ дэвшилтэт аргачлал, технологи нэвтрүүлэх зэрэг ажилд байнга санал, санаачилгатай, идэвхитэй оролцож ажиллах зэрэг болно.

        Тавигдах шаардлага

        Ерөнхий ур чадварын шаардлага:

        • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга, өндөр ёс зүйтэй байх,
        •  Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
        •  Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх,
        • Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх,
        •  Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай байх,
        • Детайль хянах чадвар өндөртэй байх, судалгаа, дүн шинжилгээ хийх ур чадвартай байх,
        •  Хурдан суралцах чадвартай, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх, манлайлах эрмэлзэлтэй байх
        • Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх,

        Мэргэжлийн ур чадварын шаардлага:

        •  Мэдээллийн системийн менежмент, программ хөгжүүлэлт, мэдээллийн системийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн,
        • Мэдээллийн системийн менежмент, ERP систем хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
        •  Программын болон бичгийн англи хэлний дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх,
        • Phython хэл мэддэг, “ODOO ERP” систем дээр хөгжүүлэлт хийж ажиллаж байсан бол давуу тал болно.

        Анкет хүлээн авах

        hr@mera.mn

        Холбоо барих

        9901 4491, 9412 9494, 7555 6677

        Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

        2020-06-19

        Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

        Анкет татах

        Таныг МЕРА ХХК-ийн ТЕХНИКИЙН БОДЛОГЫН МЕНЕЖЕР ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.



        Ажлын байрны зорилго: 


        Компанийн нийт машин техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, засвар ашиглалтын байдалд хяналт тавих, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулах


        Гүйцэтгэх гол чиг үүрэг:

        • Төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх;
        • Компанийн техникийн удирдлагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, менежментийг тасралтгүй хэрэгжүүлэх
        • Ажлын урсгалыг оновчтой болгох, нөөцийг үр өгөөжтэй зарцуулах үүднээс харилцаа холбоог сайжруулж, удирдан зохион байгуулах
        • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг, чанартай биелүүлсэн байх;
        • Авто техникийн хэсгийн сар, улирал, жилийн төлөвлөгөөг хянаж батлах, гүйцэтгэлийг хянах
        • Үйлдвэрүүдийн үндсэн болон туслах тоног, төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллах
        • Сэлбэг материалын ашиглалтанд хяналт тавьж ажиллах, захиалгын болон зарцуулалтын менежментийг сайжруулах
        • Үйлдвэр болон авто засварын хэрэгсэл, сэлбэг материал, түлшний зарцуулалтанд хяналт тавьж бүртгэл хөтлөх, тайланг хугацаанд нь танилцуулж хүлээлгэн өгч ажиллах.
        • Үйлдвэрийн болон бусад техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, сайжруулахад холбогдох барилга байгууламж, үл хөдлөхийн ашиглалт хамгаалалтыг сайжруулан ажиллах


        Тавигдах шаардлага:

        • Уул уурхайн инженер эсвэл механик инженер мэргэжилтэй.(Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй)
        • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай 
        • Уул уурхайн техникийн засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй, заавар зөвлөмж өгөх чадвартай,
        • Төлөвлөх, удирдан зохион байгуулах,
        • Асуудал шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай

        Бүрдүүлэх материал:

        • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
        • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
        • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт




        Анкет хүлээн авах

        hr@mera.mn

        Холбоо барих

        99014491; 99041435; 75556677

        Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

        2020-06-19

        Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

        Анкет татах

        Таныг МЕРА ХХК-ийн ХАБЭАБО-ны мэргэжилтэн ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.

        Гүйцэтгэх гол чиг үүрэг:

        ХАБЭАБО-той холбоотой эрх зүйн баримт бичгүүд, Олон улсын болон Монгол Улсын (ISO45001:2018, ISO14001:2015) стандартуудын дагуу тавигдах шаардлагуудын нийцлийг хангуулах, баримт бичгүүд боловсруулах, ХАБЭАБО-той холбоотой асуудлаар төрийн байгууллага болон харилцагч байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах

        Тавигдах шаардлага:

        • Уул уурхай, цахилгаан, хүрээлэн буй орчны инженер болон эрүүл ахуйч мэргэжлээр их дээд сургууль төгссөн;
        • ХАБЭА-н сургалтанд хамрагдсан сертификат, үнэмлэхтэй;
        • ХАБЭАБО-ны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
        • ISO45001:2018, ISO14001:2015 стандартуудын талаар мэдлэгтэй /өмнө нь хэрэгжүүлж байсан бол давуу талтай/
        • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй; 
        • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
        • Үнэнч шударга, хариуцлагатай, зарчимч, эерэг зөв хандлагатай, ёс зүйтэй;
        • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
        • Налайх дүүрэгт суурин амьдардаг байх;

            Бүрдүүлэх материал:

            • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
            • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
            • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт

            Анкет хүлээн авах

            hr@mera.mn

            Холбоо барих

            9412 9494, 9901 4491, 7555 6677

            Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

            2020-06-19

            Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

            Анкет татах

            Таныг МЕРА ХХК-ийн Хангажмийн Мэргэжилтэн ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.

            Ажлын байрны зорилго:

            Компанийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, импорт, худалдаа, хангамжийн үйл ажиллагааг хэвийн, үр өгөөж, ашигтай, тогтвортой, бүтээмжийн өсөлттэй явуулахад худалдаа, маркетинг, борлуулалтын үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийг  хэрэгжүүлэн, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар бүрэн хангаж ажиллах

            Гүйцэтгэх гол чиг үүрэг:

            • Байгууллагын гадаад орчинг тогтмол судлах, удирдлагыг цаг үеийн мэдээллээр хангах Барилгын эрсдлийн судалгаа, шинжилгээ хийх, үнэлэх Салбар нэгж хэсгүүд дээр хийгдэж байгаа барилга, цахилгаан, агааржуулалтын ажлууд дээр хяналт тавих Тендерийн материал боловсруулах. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу
            • Компанийн худалдан авалтын захиалгын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх, түүхий эд, сэлбэг бараа материалын худалдан авалтын төлөвлөлт хийж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллана
            • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, техникийн санал, албан бичиг, гэрээ хэлэлцээ боловсруулах, илтгэл, танилцуулга хийх;
            • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах;
            • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах;
            • Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд оруулах, нэгжийн болон компанийн үйл ажиллагаа, процессийг сайжруулах ажилд байнга санал, санаачилгатай идэвхитэй оролцох зэрэг болно.

            Тавигдах шаардлага:

            • Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер /Бакалавар зэрэгтэй/
            • Өртөг зардал болон үнийн судалгаа хийх чадвартай.
            • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй.
            • Санхүүгийн анхан шатны мэдлэгтэй.
            • Багаар ажиллах чадвартай Бичиг баримт боловсруулах, акт боловсруулах чадвартай.
            • Барилгын норм, стандартыг бүрэн судалж эзэмшсэн Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах чадвартай.
            • Компютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд ажиллах чадвартай. AUTOCAD, MS office, MS project програмыг ажиллах чадвартай.

                Бүрдүүлэх материал:

                • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
                • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
                • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт

                Анкет хүлээн авах

                hr@mera.mn

                Холбоо барих

                7555 6677, 9901 4491

                Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа

                2020-06-14

                Жич: Зөвхөн шаарлага хангасан ажил горилогчтой холбоо барьж дараагийн шатанд урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

                Анкет татах
                Дээш