Олон Улсын Тэсэлгээний Инженерүүдийн Холбооны 48-р бага хурал

02/02/2022

Өрөмдлөг тэсэлгээний ажил гэдэг өөрөө гүнзгий өргөн шинжлэх ухаан, шинэлэг технологийн онцгой                  шийдлүүд юм гэдгийг, мөн өдөр тутмын үйл ажиллагаа нь өөрөө өвөрмөц урлагын бүтээл юм гэдгийг                       Олон улсын Тэсэлгээний инженерүүдийн ээлжит 48-р бага хурлын алхам тутамд дахин нотлогдсоор байна.

АНУ-ын зүүн урд хэсэгт орших улсдаа хамгийн томд тооцогдох цайрын уурхайн 350 метрийн гүнд.                                1964 онд анх нээгдэж байсан энэ уурхайн хонгил 3 түвшинд 1200 гаруй км үргэлжилдэг ажээ.

200 жилийн түүхтэй АUSTIN POWDER хэмээн АНУ-ын компани нь тэсэлгээний технологиор дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ.Манай төлөөлөгчид ISEE хуралд оролцож буйг дуулаад тэд үнэхээр сонирхолтой, өвөрмөц нэгэн судалгааны аяллын багцийг санал болгосон бөгөөд таван муж дамжсан энэхүү аялал тэртээ 2014 оноос эхтэй хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд түлхэц боллоо.

Дээш