ОЧИР УНДРАА ГРУППИЙН 20 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ СПОРТ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

26/10/2020

Очир Ундраа групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит Спорт наадам МҮЭСТО-ны Спорт цогцолборт ширээний теннис, боулинг, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 4 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уламжлал болгон 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд нийт 340 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Шилдэг эрэгтэй баг, Шилжин явах цомын эзнээр МЕРА ХХК Налайх салбар, Шилдэг эмэгтэй баг, Шилжин явах цомын эзнээр Очир Ундраа ОМЗ ББСБ тус тус шалгарлаа. 
Биеийн тамир, спортын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус спорт наадамд их ажлын хажуугаар оролцож, нөхөрсгөөр өрсөлдсөн Очир Ундраа группийн нийт хамт олонд спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!



Дээш