ПРОЦЕСС САЙЖРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

21/09/2023

Ажлын байрны зорилго

Компанийн үйл ажиллагаанд зураглал хийх замаар ре-инженерингийн судалгаа шинжилгээ хийж сайжруулах, эрсдэл, боломжуудыг нээн илрүүлж тасралтгүй хөгжүүлэх, үр дүн,  санхүүгийн ашгийг нэмэгдүүлэх нь энэ ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Үйл ажиллагааны зураглал хийх (Ажлын байрны зураг авалт)
  • Үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, танилцуулах (Ре-инженеринг)
  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Менежментийн тогтолцооны ойлголттой байх
  • Хэрэглээний программууд дээр ажиллах чадвар сайн байх /excel/
  • Аналитик шинжилгээ хийх чадвар
  • Бичгийн болон аман харилцааны чадвар
  • Нарийвчилсан зүйлд анхаарал хандуулж сайжруулах чадвар
  • Асуудлыг тодорхойлох, илрүүлэх, шийдвэрлэх чадвар



Нэмэлт мэдээлэл:

Таныг ажлын таатай орчин, найрсаг хамт олон, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал, карьер ахих боломж хүлээж байна.  

Дээш