Савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т13 төслийн үйлдвэр

11/06/2021

Бид ус ихтэй алслагдсан уурхайд, мөн эмульсийн цэнэглэгч автомашин очиж ажиллах боломжгүй уул геологийн хүндрэлтэй хэсэгт гараар цооног цэнэглэхэд болон босоо хана үүсгэх тэсэлгээний ажилд ашиглах зорилгоор Савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх Т13 төслийн үйлдвэрийг АНУ-ын PBS компанийн технологи, тоног төхөөрөмжийг худалдан авч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Т12 төслийн үйлдвэрийг түшиглэн барьж, 2018 онд ашиглалтанд оруулсан юм. Эмульсийн тэсрэх бодисыг хатууруулагчтай, химийн хийжүүлэгчтэй, шилэн болон пластик бөмбөлөгтэй зэрэг 16 төрлийн хольцтойгоор 25-220 мм-ийн диаметрээр олгойлон савлаж, үйлдвэрлээд хэрэглэгч бүрийн уулын чулуулгийн шинж чанар, ашиглах нөхцөлд нь тохируулан нийлүүлж байна. Т13 төслийн үйлдвэрийн “ANDO” савласан эмульсийн тэсрэх бодис нь Европын холбооны СЕ, Канад улсын ERD чанарын сертификаттай бөгөөд Европын холбооны NEN-EN13631 стандартыг хангасан, үйлдвэрийн явцад хаягдал огт гаргадаггүй, аюулгүй байдлыг илүү хангадаг бөгөөд жилд 6000 тонн савласан эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна.

Дээш