Савласан эмульсийн тэсрэх бодисын Т13 үйлдвэр

Савласан эмульсийн тэсрэх бодисын Т13 үйлдвэр

Байгуулагдсан он - 2018 / Байршил-Өмнөговь аймаг Цогтцэций сум

T12 үйлдвэрийг түшиглэн байгуулсан Савласан эмульсийн тэсрэх бодисын T13 үйлдвэр нь жилд 6,000 тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэн, тухайн бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай бөгөөд олон улсын тэргүүлэгч технологиудын нэг АНУ-ын PBS-IDC компанийн тоног төхөөрөмж, технологиор байгуулагдсан. Энэхүү үйлдвэр нь Монгол улсын анхны бялт тэслүүрт мэдрэмтгий савласан эмульсийн тэсрэх бодисыг үйлдвэрлэж эхэлснээрээ онцлогтой юм. Энэхүү савласан эмульсийн тэсрэх бодис нь эрс тэс уур амьсгалтай газарт буюу –40С-өөс +40С хэмтэй орчинд ажиллах бүрэн боломжтой юм. Савласан эмульсийн тэсрэх бодисыг хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагаас хамааруулан бялт тэслүүр болон өдөөгчөөр өдөөлт авах, устай болон хуурай цооног, чулуулгийн хатуулгаас хамааруулан 25 мм, 32 мм, 38 мм, 65 мм, 90 мм, 120 мм, 140 мм, 220 мм болон бусад хэмжээгээр захиалгаар савлан үйлдвэрлэх боломжтой.

Дээш