САЛБАР ХАРИУЦСАН НЯГТЛАН БОДОГЧ /Өмнө Говь аймаг, Цогтцэций/
06/04/2023
Ажлын байрны зорилго:
Салбарын хэмжээнд компанийн НБББББ-ийг мөрдөж, санхүү бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах ажлыг хариуцан ажиллаж үйлдвэрлэл, бараа материалын бүртгэл, салбарын тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах, удирдлагыг мэдээллээр хангах, компанийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих, өөрийн удирдлагын хүрээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдлагаар хангаж чиглүүлж ажиллах, үнэлэх дүгнэх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:
- НББ-ийн хууль, Аудитын хууль, Татварын хуулиудын шинэчлэлийг судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх
- Компанийн хэмжээнд мөрдөгдөх санхүүгийн дүрэм, журмуудыгхэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах санал боловсруулж танилцуулах
- Бараа бүтээгдэхүүн (тэсрэх материал)-ий борлуулалт болон ажил үйлчилгээний орлогын бүртгэлийг хөтлөх, тэсрэх материалын орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг тухай бүр программд оруулах, агуулахын үлдэгдэлд хяналт тавих
- Салбарын гадаад болон дотоод харилцагч байгууллагуудын авлага, өглөгийн тооцоог хариуцах, тооцоо нийлэх
- Салбарын үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг үндэслэн ERP программд бүртгэх, хөрөнгийн хөдөлгөөн, элэгдлийг тооцоолж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг хариуцах
- Салбарын нярвуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлын цаг ашиглалт, гүйцэтгэлд хяналт тавих, төлөвлөгөө, тайланг батлах, гүйцэтгэлийг үнэлэх, хянах, сайжруулах зөвлөмж өгөх, мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх
- Салбарын хөрөнгийн хадгалалт, хамгаалалт ашиглалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, норм, нормативын биелэлтийг хянах, аливаа санхүүгийн эрсдэлээсурьдчилан сэргийлж ажиллах
- Салбарын холбогдох удирдлага, ажилтнуудад шаардлагатай баримт, тодорхойлолт, мэдээллийг хугацаанд нь өгөх, мэдээлэх
- Салбарын төлөвлөгөөт /хагас, бүтэн жилийн/ болон төлөвлөгөөт бус тооллогыг зохион байгуулах, тооллогын үр дүнг удирдлагад танилцуулж мэдээлэх, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх, холбогдох зохицуулалтуудыг хийх
Тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Нягтлан бодогчоор 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Нягтлан бодох бүртгэлийн стратеги болон дүрэм, журмыг хөгжүүлж, хэрэгжүүлж байсан туршлагатай;
- НББОУСтандарт, Нягтлан бодох бүртгэл, Татвар, нийгмийн даатгалын тухай хууль зэрэг шаардлагатай стандарт, хуулиудын талаарх мэдлэгтэй;
- Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай;
- Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах чадвартай
- Ёс зүйтэй, шударга, нягт нямбай, хүндэтгэлтэй зан чанартай
- Судалгаа, дүгнэлт анализ хийх чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах ахисан түвшний мэдлэгтэй, Odoo ERP систем дээр ажиллаж байсан бол давуу талтай;
- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд суурин амьдардаг бол давуу тал болно.