САЛБАР ХАРИУЦСАН НЯГТЛАН БОДОГЧ

17/04/2020

Таныг МЕРА ХХК-ийн САЛБАР ХАРИУЦСАН НЯГТЛАН БОДОГЧ ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

  • Бүртгэлийн стандарт болон Компанийн НББ-ийн бодлого, дүрэм журмыг мөрдөж ажиллах;
  • Санхүүгийн программд мэдээллийг цаг хугацаанд нь алдаагүй үнэн зөв бүртгэх;
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх;
  • Борлуулалт болон худалдан авалтын тайлан бэлтгэх;
  • Эд хариуцагчийн тайлан хянах, тооцоо бодох;
  • Хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэлийн тооллого хийх;
  • Санхүүгийн тайлан баланс болон татварын тайлан мэдээ бэлтгэх.


Тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн сертификаттай бол давуу тал болно;
  • Харилцаа хандлага зөв, идэвхи санаачлагатай, нягт нямбай;
  • Үнэнч шударга, зарчимч, хариуцлагатай;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ажлын гүйцэтгэл сайтай;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй; 
  • Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, тайлагнах ур чадвартай;
  • Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай;
  • ERP систем дээр ажиллах ур чадвар, туршлагатай бол давуу тал болно;
  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд суурин амьдардаг байх.

      Бүрдүүлэх материал:

      • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
      • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
      • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт

      Дээш