САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

21/09/2022

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Компанийн газар, салбар, хэлтсийн бизнес төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн мэдэээллийг цуглуулах, боловсруулах
  • Компанийн мөнгөн урсгалын төлөвлөгөөг боловсруулах, шууд удирдлагад танилцуулах
  • Группын компаниудтай холбоотой үүсч болох санхүүгийн эрсдэлийн тооцооллыг хийх
  • Компанийн удирдах ажилтнуудад санхүүтэй холбоотой үүсч болох аливаа боломж, эрсдэлийн талаарх мэдээллээр хангах
  • Цалин хөлсний системийг боловсронгуй болгох талаарх өрсөлдөгчийн судалгаа хийх, судалгаанд үндэслэсэн цалин хөлсний системийг санал болгох, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих
  • Компанийн өрөмдлөг, тэсэлгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн түүхий эд материалын норм, үнэлгээг тогтооход шаардлагатай тооцооллоор хангаж ажиллах
  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулах үнэ, бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртөг,  компанийн зардлын шинжилгээг хийх
  • Ижил төстэй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифын зах зээлийн судалгааг хийх, өрсөлдөх чадварыг тодорхойлох
  • Компанийн хэмжээнд оролцох шаардлагатай төсөл, тендерийн багт орж ажиллах, эдийн засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодогч, эдийн засагч, санхүүгийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Компанийн эдийн засгийн тооцооллыг хийж байсан, санхүүгийн тооцооллын тодорхой туршлагатай байх
  • Санхүүгийн шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах
  • Нягтлан бодох бүртгэл, нийгмийн даатгалын тухай хууль зэрэг шаардлагатай хуулиудын талаарх мэдлэгтэй байх
  • Үйл явц болон дүрэм журмыг шинжлэн дүгнэх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Судалгаа, дүгнэлт анализ хийх чадвартай
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай
  • Мэргэжлийн ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай
  • Ажлын бүтээмж өндөр, цаг ашиглалт сайтай
  • Бие дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай

Дээш