Стратегийн шинжээч

07/10/2020

Ажлын байрны зорилго

Компанийн хэрэглэгч, харилцагчийн эрэлт, хэрэгцээ, зах зээлийн боломж, эрсдэлүүд, технологийн шинэчлэл, өөрчлөлтүүд, олон улсын болон дотоодын зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг байнга судалж, урт, дунд хугацаанд компанийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангаж, бүтээмж, ашигт ажиллагааг тасралтгүй нэмэгдүүлэхэд чиглэсэн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх бодлого, стратегийн чиглэлүүдийг тодорхойлж, стратеги төлөвлөлтийг компанийн хэмжээнд уялдааг ханган зохион байгуулахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Компанийн стратеги, алсын харааг ойлгож цаашид сайжруулан боловсруулахад чиглэсэн, судалгаа шинжилгээг хийж, шийдэл санал болгох
  • Бизнесийн зорилтуудад дүн шинжилгээ хийж, стратеги төлөвлөлтийг сайжруулан боловсруулж, хэрэгжүүлэх
  • Аюул, эрсдэл болон боломжуудыг тодорхойлоход чиглэсэн судалгаа, шинжилгээг хийх
  • Компанийн үйл ажиллагаа мөн стратегийн гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх
  • Хэлтэс нэгжүүдийн зорилго, зорилтууд болон төлөвлөлт нь компанийн стратегийн бүхий л нөөц болон процесс, үйл ажиллагаанд нийцэж буй эсэхэд дүгнэлт хийх
  • Байгууллагад томоохон өөрчлөлтүүд хийгдэх үед компанийн ажилтнуудад ойлголт өгч, дэмжлэг үзүүлэх (жишээлбэл, стратегийн чиглэл өөрчлөгдөх , компани нэгдэн, нийлэх)
  • Гүйцэтгэх удирдлагуудад үр дүнтэй шийдвэр гаргахад сургалт, мэдээллээр хангаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
  • Дүн шинжилгээнд үндэслэсэн аналитик суурь судалгаа болон таамаглал дэвшүүлэх
  • Салбарын чиг хандлага, зах зээлийн өөрчлөлтүүдийг судалж, дүн шинжилгээ хийж, шийдэл танилцуулах
  • Компани олон улсын зах зээлд нэвтэрч, үйл ажиллагаагаа тэлэх, стратегийн түншлэл байгуулах, компанитай нэгдэн, нийлэх, их хэмжээний стратегийн гэрээ, хэлцэл хийх зэрэг томоохон стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд холбогдох судалгаа шинжилгээг хийх
  • Хэлтэс нэгжүүдийн жилийн менежмент үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг нэгтгэн, Бизнес төлөвлөгөөний нэгтгэлийг дүгнэх
  • Санхүүгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах

    Тавигдах шаардлага

      • Бизнесийн удирдлага, олон улсын эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн бол давуу тал болно
      • Уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт стратегийн чиглэлээр 3-оос доошгүй жилийн хугацаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
      • Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэг, ур чадвартай байх
      • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай, аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
      • Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх ур чадвартай байх
      • Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх
      • Хувийн болон багийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх
      • Харилцааны өндөр мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, ажлын мэргэжлийн ёс зүй, манлайллын арга барилд суралцсан байх
      • Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, төлөвлөгөө, гэрээ хэлцэл боловсруулах, хянах ур чадвартай байх
      • Аливаа зүйлд нямбай, хянамгай ханддаг байх
      • Оффисын хэрэглээний программууд дээр үр дүнтэй ажиллах чадвартай байх

    Дээш