Тавантолгой салбарын ажилтнууд ээлж солилоо

24/05/2021

Улсын онцгой комиссоос гарсан зөвшөөрлийн дагуу МЕРА ХХК-ийн Тавантолгой салбарын үйлдвэр, өрөмдлөг, тэсэлгээний ажилтнууд 05-р сарын 24-ний өглөө Улаанбаатар хотод ирлээ.

Дэлхий даяар тархаад буй Covid-19 цар тахлын улмаас өнгөрсөн 1 жил 3 сарын хугацаанд Монгол улс Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэд хэдэн удаа шилжиж, нийгэмд хүндрэл, бэрхшээлүүд үүсч, хүн бүрийн ажил, амьдралын хэв маяг өөрчлөгдөж, олон хүн өвчилж, эрсэдсэн энэ үед улс орон, ард түмэн, харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, болзошгүй эрсдэлүүдийг зайлуулж, улмаар аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэлээ нэр төртэй ханган, ажлын байраа хадгалж, гэр бүлээсээ хол, тасралтгүй 80-160 хоног ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье!       

Та бүхний гэр бүл амар түвшин, баяр баясгалан, аз жаргалд умбаж, үйлс нь дэлгэрч, өнөржин жаргаж, өнө мөнхөд төрдөө алдартай, түмэндээ хүндтэй амьдрах болтугай!

Дээш