ТАВАН ТОЛГОЙ САЛБАР ДАХЬ ТЭСРЭХ БОДИСЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР

21/01/2020


Хэрэглэгч болон зах зээлийн нөхцөл байдлыг шуурхай мэдэрч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад тулгуурлан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Задгай эмульсийн тэсрэх бодисын Т12 үйлдвэр, Савласан эмульсийн тэсрэх бодисын Т13 үйлдвэрүүд байгуулсан. Энэхүү үйлдвэрүүд нь олон улсын стандартын шаардлагыг хангасан орчин үеийн химийн лаборатори, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тэсрэх бодисын агуулахууд, машин техникийн засвар үйлчилгээний төв болон тэсэлгээний туршилт хийх тусгай полигон зэргийг багтаасан үйлдвэр агуулахын цогцолбор юм.

Дээш