ТЕХНИКИЙН БОДЛОГЫН МЕНЕЖЕР

12/05/2020

Таныг МЕРА ХХК-ийн ТЕХНИКИЙН БОДЛОГЫН МЕНЕЖЕР ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.



Ажлын байрны зорилго: 


Компанийн нийт машин техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзлэг, үйлчилгээ, засвар ашиглалтын байдалд хяналт тавих, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулах,


Гүйцэтгэх гол чиг үүрэг:

  • Төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх;
  • Компанийн техникийн удирдлагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, менежментийг тасралтгүй хэрэгжүүлэх
  • Ажлын урсгалыг оновчтой болгох, нөөцийг үр өгөөжтэй зарцуулах үүднээс харилцаа холбоог сайжруулж, удирдан зохион байгуулах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг, чанартай биелүүлсэн байх;
  • Авто техникийн хэсгийн сар, улирал, жилийн төлөвлөгөөг хянаж батлах, гүйцэтгэлийг хянах
  • Үйлдвэрүүдийн үндсэн болон туслах тоног, төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллах
  • Сэлбэг материалын ашиглалтанд хяналт тавьж ажиллах, захиалгын болон зарцуулалтын менежментийг сайжруулах
  • Үйлдвэр болон авто засварын хэрэгсэл, сэлбэг материал, түлшний зарцуулалтанд хяналт тавьж бүртгэл хөтлөх, тайланг хугацаанд нь танилцуулж хүлээлгэн өгч ажиллах.
  • Үйлдвэрийн болон бусад техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, сайжруулахад холбогдох барилга байгууламж, үл хөдлөхийн ашиглалт хамгаалалтыг сайжруулан ажиллах


Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн инженер эсвэл механик инженер мэргэжилтэй.(Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй)
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай 
  • Уул уурхайн техникийн засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй, заавар зөвлөмж өгөх чадвартай,
  • Төлөвлөх, удирдан зохион байгуулах,
  • Асуудал шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
  • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
  • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт




Дээш