ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР

18/08/2020

Таныг МЕРА ХХК-ийн ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.



Ажлын байрны зорилго

Компанийн нийт машин техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношлогоо, үйлчилгээ, засвар, ашиглалтын байдалд хяналт тавих, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлэх, техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Компанийн техникийн бодлогын хүрээнд бэлэн байдлыг хангах менежментийг тасралтгүй хэрэгжүүлэх
  • Ажлын урсгалыг оновчтой болгох, нөөцийг үр өгөөжтэй зарцуулах үүднээс харилцаа холбоог сайжруулж, удирдан зохион байгуулах
  • Авто техникийн хэсгийн сар, улирал, жилийн төлөвлөгөөг хянаж батлах, гүйцэтгэлийг хянах
  • Сэлбэг материалын ашиглалтанд хяналт тавьж ажиллах, захиалгын болон зарцуулалтын менежментийг сайжруулах
  • Үйлдвэр болон авто машины сэлбэг, хэрэгсэл, тос тосолгооны материал түлшний зарцуулалтад хяналт тавих

Тавигдах шаардлага

  • Механик инженер мэргэжилтэй (Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй)
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Уул уурхайн автомашин, техникийн засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй, мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангаж ажиллах чадвартай
  • Төлөвлөх, удирдан зохион байгуулах ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай хариуцлагатай
  • Ёс зүйтэй, хүндэтгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй




Дээш