ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Бид байгаль орчны холбогдох хууль, тогтоомж стандартыг мөрдөж, үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй арга, технологийг ашиглан, хаягдлыг багасгаж, бохирдол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цэвэр, эрүүл орчинг бий болгоход байнгын анхаарал тавин, ажиллагч бүрийн бүрийн мэдлэг, дадлыг тасралтгүй дээшлүүлэн, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хяналтыг хэрэгжүүлнэ.
Байгаль орчны талаар хэрэгжүүлэх ажлуудыг ажиллагчид болон хэрэглэгчиддээ ил тод нээлттэй байлгаж, бүтээлч санал, санаачлагыг нь дэмжин ажиллана.
Байгаль орчны бодлого:
- Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэх
Хог хаягдлын менежментийг сайжруулалт, хог хаягдлыг дахин боловсруулах, аюултай хог хаягдлыг хяналтандаа байлгах.
- Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох.
- Байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, даван туулах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах.
- Орон нутгийн иргэд төрийн байгууллагуудад компанийн үйл ажиллагааг нээлттэй байлгах
Зорилго:
Салбартаа тэргүүлэгч байгаль орчинд ээлтэй байгууллага болох.
Зорилт | Үйл ажиллагаа |
Байгалийн баялаг, нөөцийн үр ашигтай байдлыг дээшлүүлж, хариуцлагатай хэрэглээг бий болгох. |
|
Харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг дээшлүүлэх. |
|
Үйл ажиллагааны процессуудын эрсдэлийг тодорхойлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тогтоох |
|
Хог хаягдалын менежментийг сайжруулах |
|
Компанийн нийгмийн хариуцлага тогтвотой хөгжлийн хүрээнд |
|
ЧАНАРЫН БОДЛОГО
Бид хүний эрүүл мэнд, байгаль орчноо эрхэмлэн, хууль стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн, шалгарсан туршлагад тулгуурлан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг цагт нь хүргэнэ. Хэрэглэгчидтэй байнгын харилцаатай байж, тэдний эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг мэдэрч, чанарын удирдлагын тогтолцоо, ажлын үйл явц, зохион байгуулалт, техник технологи, ажилтны хариуцлага, мэдлэг чадварыг тасралтгүй шинэчлэснээр хэрэглэгчиддээ санаснаас нь илүү сэтгэл ханамжийг өгнө. Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001 стандартыг хэрэгжүүлэгч компани.
КОМПЛАЕНСИЙН ХӨТӨЛБӨР
МЕРА ХХК нь олон улсад хамгийн сүүлд гарсан шинэ санал санаачлагыг баримтлан ажилладаг бөгөөд үүнтэй холбоотойгоор өөрсдийн үйл ажиллагаандаа Комплаенсийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Олон улсын Комплаенсийн удирдлагын тогтолцооны ISO19600 стандартыг баримтлан “Шударга байдал, Комплаенсийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллагч компани юм.