ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ /Шинэ төгсөгч байж болно/
08/08/2023
Гүйцэтгэх үндсэн үүрэг
* Бүртгэлийн стандарт болон Компанийн НББ-ийн бодлого, дүрэм журмыг мөрдөж ажиллах
* Санхүүгийн программд мэдээллийг цаг хугацаанд нь алдаагүй үнэн зөв бүртгэх
* Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслаж, харилцахын гүйлгээг шивэх, банкны шилжүүлэг хийх
* Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх
* Борлуулалт болон худалдан авалтын тайлан бэлтгэх
* Эд хариуцагчийн тайлан хянах, тооцоо бодох
* Хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэлийн тооллого хийх
* Санхүүгийн тайлан баланс болон татварын тайлан мэдээ бэлтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
* Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
* Сурлагын голч дүн 3,0-аас дээш бол давуу талтай
* Туршлага харгалзахгүй, шинэ төгсөгч байж болно
* Харилцаа хандлага зөв, идэвхи санаачлагатай, нягт нямбай
* Үнэнч шударга, зарчимч, хариуцлагатай
* Багаар болон бие даан ажиллах чадвартай, ажлын гүйцэтгэл сайтай
* Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
* Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, тайлагнах ур чадвартай
* Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай
* ERP ситем дээр ажиллах ур чадвар, туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Таныг гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, ажлын таатай орчин, найрсаг хамт олон хүлээж байна.