ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ (ЭРЭГТЭЙ)

14/02/2020

Таныг МЕРА ХХК-ийн ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.

Ажлын байрны зорилго:

Салбартаа олон үзүүлэлтээр манлайлж, хурдацтай өргөжин тэлж буй мэргэжлийн баг хамт олон бизнесийн өсөлтийн стратегийн зорилго, зорилтуудыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэх зөв хандлагатай, эрч хүчтэй, чадварлаг багийн тоглогчийг багтаа бүрдүүлэхээр зорьж байна. Компанийн өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаанд тайлан, бүртгэл хөтлөж, ERP системд датаг хөтлөж, шаардлагатай мэдээллүүдийг оруулах өдөр тутамд бусад хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийх ур чадвартай ажилтныг манай хамт олонд нэгдэж, өөрийгөө сорьж хөгжүүлэх замаар байгууллага хамт олны болон салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг урьж байна.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

  • Бүртгэлийн стандарт болон Компанийн НББ-ийн бодлого, дүрэм журмыг мөрдөж ажиллах
  • Санхүүгийн программд мэдээллийг цаг хугацаанд нь алдаагүй үнэн зөв бүртгэх
  • Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслаж, харилцахын гүйлгээг шивэх, банкны шилжүүлэг хийх
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх
  • Борлуулалт болон худалдан авалтын тайлан бэлтгэх
  • Эд хариуцагчийн тайлан хянах, тооцоо бодох
  • Хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэлийн тооллого хийх
  • Санхүүгийн тайлан баланс болон татварын тайлан мэдээ бэлтгэх 

Тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Сурлагын голч дүн 3,0-аас дээш бол давуу талтай
  • Туршлага харгалзахгүй, шинэ төгсөгч байж болно
  • Харилцаа хандлага зөв, идэвхи санаачлагатай, нягт нямбай
  • Үнэнч шударга, зарчимч, хариуцлагатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, ажлын гүйцэтгэл сайтай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж, тайлагнах ур чадвартай
  • Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай
  • ERP ситем дээр ажиллах ур чадвар, туршлагатай бол давуу тал болно.

    Бүрдүүлэх материал:

    • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
    • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
    • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт

    Дээш