Тэсрэх бодис ачигч /Өмнөговь аймагт/
04/09/2023
Ажлын байрны зорилго:
Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн үйлдвэрийн тасралтгүй жигд ажиллагааг хангаж, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжтэй үл харьцах туслах ажлуудыг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- ХММО, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй бол давуу тал болно
- Багаар ажиллах ур чадвартай, биеийн хүчний ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг ханган эрсдэлээ тооцож чаддаг байх.
- Хувийн харилцаа, зан чанар,зохион байгуулалт сайтай
- Ёс зүйтэй, хариуцлагатай, хөдөлмөрч
- Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тухайн ажлын байранд тэнцсэн, архи, тамхи хэрэглэдэггүй, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой, ажлын цаг баримталдаг, амралтын үед болон яаралтай үед байнга холбогдох боломжтой
- Бие дааж суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай