“ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ” гэрэл зургийн уралдаан

17/10/2020

Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос зохион байгуулж буй “ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА 2020”- онол практикийн бага хурлын хүрээнд “ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ” гэрэл зургийн уралдаанд та бүхнийг оролцохыг урьж байна. Гэрэл зургийн сэдэв:• УУРХАЙН ТЭСЭЛГЭЭ• ТУСГАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ • ТЭСЭЛГЭЭЧИН АЖЛЫН БАЙРАНДАА• ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА• БИ ТЭСЭЛГЭЭЧИН• УУЛ УУРХАЙН ӨРӨМДЛӨГ, ТЭСЭЛГЭЭУралдааны үргэлжлэх хугацаа:2020 оны 10-р сарын 17-нд уралдааныг албан ёсоор олон нийтэд нээлттэй зарлан, хөтөлбөр болон удирдамжийг хүргэж 2020 оны 10-р сарын 23-ныг өдрийг дуустал сонирхсон оролцогчдын материалыг авна.Оролцогчдод тавих шаардлага:• Оролцох сонирхолтой бүх хүнд нээлттэй.• Оролцогчдын бүтээлийг дээрх сэдвүүдийн дагуу хүлээн авна. • Оролцогч бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийн тайлбарыг товч, тодорхой, ойлгомжтой байлгана. • Оролцогч эх бүтээлээ өндөр нягтралтай, JPG форматаар бэлтгэж, холбооны цахим хаягаар, өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих хаягийн хамт илгээнэ.• Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй.• Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авах боломжгүй.Зохион байгуулах комисс бүтээлийг гурван үзүүлэлтээр шалгаруулна:• Гэрэл зургийн уран сэтгэмж • Гэрэл зургийн агуулга • Гэрэл зургийн чанар, нэр тайлбар Уралдааны тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг 10-р сарын 26-нд “Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” фэйсбүүк хуудсаар зарлаж 10-р сарын 28,29-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд зохион байгуулагдах “ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА 2020”- онол практикийн бага хуралд оролцох эрх олгож, шагналыг гардуулан өгнө. Шагналын сан:I байр 1 хүн - 300,000 төгрөг, гарын бэлэг, дурсгалын зүйлсII байр 1 хүн - 200,000 төгрөг, гарын бэлэг, дурсгалын зүйлс III байр 1 хүн - гарын бэлэг, дурсгалын зүйлс Ерөнхий зохион байгуулагч:• Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооХамтран зохион байгуулагч:• МЕРА ХХК• Энержи Ресурс ХХКХолбоо барих утас: 9903 8232; 9011 6390,

Дээш