Тэсэлгээний ажил үйлчилгээ
Тэсэлгээний ажил үйлчилгээ
Тэсэлгээний ажил үйлчилгээ

Манай компани олон улсад өргөн хэрэглэгддэг, сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологи, програм хангамж ашиглан инженерчлэлийн нарийн тооцоотойгоор, захиалагчийн онцлогт тохируулан, аюулгүй ажиллагааны өндөр хяналтан дор, тэсэлгээний ажил үйлчилгээг хурдан шуурхай хийж гүйцэтгэдэг. Томоохон уул уурхайн тэсэлгээнүүд, нүүрсний тэсэлгээ, хайрганы тэсэлгээ, замын транс гаргах тэсэлгээ, далд уурхайн тэсэлгээ мөн нарийн технологи шаардсан хүдрийн судал ялгаж тэслэх, нүүрсний 2-3 давхаргыг ялгаж тэслэх төлөвлөгөө дизайн, уурхайн хананы гулсалт зогсоох “Buffer” тэсэлгээ, уурхайн эцсийн хана үлдээх “presplit” тэсэлгээг алсаас тэслэх багажийн тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг бөгөөд цооногийн ус соруулж “Liner” уут хэрэглэх, агаарын зай үүсгэгч уут “Gaz bag” ашиглан тэсэлгээний үр дүнг нэмэгдүүлэн, тэсэлгээг аюулгүй, оновчтой байлгахыг зорьдог. Мөн чичэрхийлэл болон дундаж бутлагдал хэмжих багаж ашиглан тэсэлгээний ажлыг шинжлэн үр дүнг тодорхойлон хэрэглэгчид тэсэлгээний ажил үйлчилгээний талаарх үнэн бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэхийн сацуу өөрсдийн ажил үйлчилгээнд үнэлгээ дүгнэлт хийн тасралтгүй сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Санал болгох
Дээш