Skip links

“ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА – 2020” бага хурал зохион байгуулагдлаа

“ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА – 2020″ онол, практикийн бага хурал 10 дугаар сарын 28, 29 өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд зохион байгуулагдлаа. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар “Тэсэлгээний Ажил Эрхлэгчдийн Холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Энержи Ресурс” ХХК, “МЕРА” ХХК нар оролцож, “УУХҮЯ”, “АМГТГ”, “МХЕГ”, “ОБЕГ”, “Дотоодын цэргийн штаб”, “Oрон нутгийн цагдаагийн хэлтэс” зэрэг төр, хууль хяналтын байгууллагуудын оролцоог хангасан, уул уурхайн бүс нутагт зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Уг хурлын үеэр “Энержи Ресурс” ХХК Ухаа худгийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, иж бүрэн бүтээн байгуулалтуудаа, “МЕРА” ХХК нь мөн Тавантолгой салбарын тэсрэх материалын үйлдвэр, агуулахын бүсэд хийсэн бүтээн байгуулалтуудаа хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулсан. Онол практикийн бага хурлаар салбарын хууль эрх зүйн орчин, тэсэлгээний салбарт гарч буй дэвшилтэт техник технологи, аюулгүй ажиллагаа, сайн туршлага, тэсрэх материалын тээвэр, логистик, тэсэлгээний салбарын хөгжил, чиг хандлага зэрэг сэдвүүдийг хөндөж байсны зэрэгцээ салбарын цаашдын бодлогыг тодорхойлоход мэргэжлийн байгууллагуудын зүгээс санал санаачлага, тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг таниулсан үр дүнтэй хурал боллоо. Уг хуралд Орон нутгийн уурхайн инженер техникийн ажилчид болон тэсэлгээний салбарын томоохон төлөөлөл болох нийт 200-гаад хүн оролцлоо.”ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА – 2020” онол, практикийн бага хуралд оролцогчдод талархалаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх

Унших
Чирэх