ТЭСЭЛГЭЭНИЙ СУДАЛГАА ТООЦООЛЛЫН МЭРГЭЖИЛТЭН /УБ/ Хот

04/04/2023

Тавигдах шаардлага:

  1. Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  2. Уул уурхайн салбарт мэргэжлээрээ ажилласан туршлагатай.
  3. Тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн талаарх мэдлэг, туршлагатай байх.
  4. Удирдах, манлайлах, зохион байгуулах чадвартай.
  5. Олон нийттэй харилцах зарчим, техникийн талаар мэдлэг, туршлагатай байх.
  6. Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
  7. Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах чадвартай.
  8. Мэргэжлийн болон Microsoft үндсэн программууд дээр ажиллах чадвартай.

Ажил үүргүүд:

  1. Тэсэлгээний ажлын гүйцэтгэлийг хянах
  2. Гэрээт байгууллагын уулын ажлын төлөвлөгөө сар бүр төлөвлөлтийн дагуу явагдаж байгааг хянах, гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч байх
  3. Салбаруудад зарцуулагдах тэсрэх материалын тооцоон дээр үндэслэн нөөцийн бэлэн байдлыг хангах
  4. Шинэ техник технологи нэвтрүүлж тэсэлгээний ажил үйлчилгээний чанар, технологи сайжруулах судалгаа тооцооллын ажил
  5. Тэсэлгээний паспортын гүйцэтгэлд хяналт тавьж тэсрэх материалын зарцуулалтын тайланг гаргаж танилцуулж байх
  6. Тэсэлгээний ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, тэсрэлтийн явц, чулуулгын бутлагдалд дүгнэлт өгөх
  7. Салбаруудын өрөмдлөг тэсэлгээний ажлын төлөвлөлтөнд оролцох
  8. Салбаруудын өрөмдлөг тэсэлгээний паспортыг боловсруулахад зөвлөгөө өгч оролцох
  9. Тэсэлгээний ажилд хэрэглэгдэх ажлын багаж, тоног төхөөрөмж, тоноглолын захиалгыг хянах, бүртгэлийг үзэж шалгаж байх
  10. Зарцуулагдах тэсрэх материалын тооцоог гаргах
  11. Тэсэлгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх сургалт хийх
  12. Ажлын төлөвлөгөөг боловсруулах
  13. Тэсэлгээний ажиллагсдын ажлын хувцас жигдрэлт, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хэрэглэлт, нөөц, үзэмжинд хяналт тавьж ажиллах
  14. Ажлынхаа тайланг цаг тухайд нь тогтмол өгч мэдээ мэдээлэл санал өгөх

Холбогдох утас: 

75556677, 99014491

И-мэйл хаяг: 

margad-erdene.d @mera.mn

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2023.04.11

Дээш