ТЭСЭЛГЭЭНИЙ ЦООНОГ ТҮГЖИГЧ АВТОМАШИН

22/04/2021


Бид тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагаа, цэнэглэлтийн бүтээл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд тэсэлгээний цооног түгжигч автомашин ашигладаг.Тэсэлгээний цооногийн түгжээс хийх ажил нь өрөмдлөг, тэсэлгээний гол ажлын нэг бөгөөд тэслэх чулуулагт тэсрэх бодисын энергийг үр дүнтэй зарцуулж өгөх зорилготой.Бид түгжих ажиллагааг бүрэн механикжуулахын тулд инжерчлэлийн тооцооллоор 4-5 м3-ын багтаамжийн бункер, гидро агрегатуудтай түгжигч бодиг хийж, нэг шасси дээр 2 буюу 3 бункер суурьлуулж, баруун зүүн гар талын цооногийг нэг явалтаар, 16 тонн түгжих материалыг 15 минутанд түгжих хүчин чадалтай, маш найдвартай ажилладаг түгжигч автомашиныгбүтээж ашиглаж байгаа билээ.

Жолооч бүхээгнээсээ түгжигч автомашиныг бүрэн удирдсанаар уурхайн тоос, цаг агаарын нөлөөлөлд ажилтан өртөхийг бууруулж, аюулгүй ажиллагааг илүү сайжруулсан гэж бид үздэг. Түгжигч автомашин ашиглаж зориулалтын түгжээсний материалыг нарийн хэмжиж түгжээс хийснээр цооног түгжих ажил хурдан болж, цооног хоорондын зай нэмэгдэж, тэсрэх бодисын зарцуулалт, ажлын нэгж өртөг буурч, бүтээмж өсч байна.



Дээш