Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ
Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ
Тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээ

 МЕРА ХХК нь ил болон далд уурхайд тэсэлгээний цооног цэнэглэх бүрэн чадавхтай. Манай компани Эмульсийн ба энгийн тэсрэх бодис үйлдвэрлэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологит тоног төхөөрөмж болох байршил тогтоогч GPS болон цооног цэнэглэх бүхий Sterling, Western Star, Scania, Volvo, Faw зэрэг автомашинуудаар тэсэлгээний цооног цэнэглэх, түгжих үйлчилгээг дангаар үзүүлж байна. Эдгээр автомашинууд нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шийдэлтэй ба хөдөлмөр хамгааллын зардлыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хэдийн танигдаж чадсан билээ.

Бидний амжилтын түлхүүр нь урт хугацааны туршид хуримтлуулсан мэдлэг, туршлагатай ажилчид болоод хүчирхэг техник хэрэгсэл бөгөөд иймдээ ч бид 2018 оны зун байгалийн хатуу ширүүн, онцгой нөхцөл болох элсэрхэг бүс нутагт орсон үерийн байдлыг даван туулж  Оюутолгой төслийн тэсэлгээний цооног цэнэглэх үйлчилгээг амжилттай хийж чадсан юм.

Санал болгох
Дээш