Тэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ
Тэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ
Тэсэлгээний цооног өрөмдлөгийн үйлчилгээ

МЕРА компани нь өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлэгчид дотроос хамгийн өндөр бүтээмжтэй компанитай бөгөөд тэсэлгээний цооног өрөмдөх тусгай зориулалтын өрөм болох өндөр бүтээлтэй, найдвартай ажиллагаагаар тэргүүлэгч Epiroc/Atlas Copco/ фирмийн DM45, FlexiRoc D65, Япон улсын “Фурукава Рок Дрилл” фирмийн HCR 1500 – ED Ⅱ, болон PCR-DTH зэрэг өрмийн машин техникээр 127-229 мм-ийн диаметртэй, 53 метр хүртэл гүнтэй тэсэлгээний цооногийн өрөмдлөгийг уурхайн онцлог, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг дагуу хамгийн оновчтой шийдлээр хийж гүйцэтгэж байна. Манай өрмүүд нь усан систем, камерын систем, хяналтын систем, цооногийн гүн болон чулуулгийн хатуулаг хэмжин мэдээллэдэг төхөөрөмжөөр тоноглогдсон учир өрөмдлөгийн хамгийн оновчтой шийдлийг тооцоолон гаргахaд чухал ач холбогдолтой юм. Бид гүйцэтгэлийнхээ үр дүнг өндөр байлгах үүднээс өөрсдийн техник тоног төхөөрөмжид байнгын шинэчлэлт, сайжруулалтуудыг хийж, салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг технологиудыг ашиглаж байна.


Өрмийн техникийн хүчин чадал:
Epiroc DM45HP – / Цооногийн диаметр 171-229мм, АНУ улсад үйлдвэрлэгдсэн
Epiroc DM45LP –/ Цооногийн диаметр 171-229мм, Швед улсад үйлдвэрлэгдсэн
Epiroc FlexiROC D65 – / Цооногийн диаметр 165-229мм, Швед улсад үйлдвэрлэгдсэн
Furukawa HRC 1500 – ED II –/ Цооногийн диаметр 127мм, Япон улсад үйлдвэрлэгдсэн
Furukawa PCR-DTH –/ Цооногийн диаметр 127мм, Япон улсад үйлдвэрлэгдсэн

Санал болгох
Дээш