Тээвэр хариуцагч ажилтан

12/06/2020

Ажлын байрны зорилго:

Компанийн хэмжээнд “ Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тэсрэх материал тээвэрлэлтийг зохион байгуулж, хяналт тавих, аливаа болзошгүй осол, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, тэсрэх материал тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах. 

Гүйцэтгэх гол чиг үүрэг:

  • Тэсрэх материалын тээвэрлэлтийн үеийн бичиг баримтын бүрдлийг хангаж, бүртгэл хөтлөх,
  • Тээврийн менежментийг үр ашигтай зохион байгуулах. Тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангуулж удирдан зохион байгуулах.
  • Багийн гишүүд болон шууд удирдлагыг мэдээ мэдээлэлээр тогтмол хангах.
  • Тэсрэх материал хариуцан, тэсрэх материал тээвэрлэх маршрутын дагуу тээвэрлэн хүргэх;
  • Тээвэрлэлтийн явцад ачааны сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг шуурхай мэдээлэх;

Тавигдах шаардлага:

  • Тээврийн менежментийн чиглэлээр аль нэг их дээд сургууль төгссөн
  • Өртөг зардал болон үнийн судалгаа хийх чадвартай
  • Багаар ажиллах, эерэг хандлагатай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Санхүүгийн анхан шатны мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Компютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • (AUTOCAD, MS office Adobe photoshop, Corel Draw) болон интернет орчинд ажиллах чадвартай
  • ERP дотоод систем дээр ажиллах чадвартай

Дээш