УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН
11/04/2023
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Байгууллагын гадаад болон дотоод харилцагч, ажилтнуудыг угтаж, шаардлагатай мэдээ, мэдээлэл, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах
- Ажлын албаны өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж тухай бүр танилцуулах
- Шинэ ажилтнуудын угталтын багцыг бэлтгэж, угтах ажлыг зохион байгуулах
- Оффисын дотоод журмын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих
- Ажлын албаны төлөвлөгөөт ажлын хүрээнд судалгаа, шинжилгээ хийж танилцуулах
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Ёс зүйтэй, хүндэтгэлтэй, багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программуудын талаарх мэдлэгтэй
- Судалгаа, шинжилгээ хийх ур чадвар, туршлагатай
- Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, манлайлах ур чадвартай
Нэмэлт мэдээлэл:
Таныг ажлын таатай орчин нөхцөл, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, өсөж дэвших боломж, эрүүл мэнд, гэнэтийн ослын цогц даатгал, найрсаг хамт олон хүлээж байна.