Бидний тухай
Удирдлагын мэндчилгээ

Эрхэм харилцагч, хамтрагч, хамт олон танаа:
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МЕРА ГРУПП нь харилцагч хамт олныхоо итгэл хүндэтгэлийг эрхэмлэн дээдэлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажиллаа. Бид цаг мөч бүр тасралтгүй шинэчлэгдэн хөгжихдөө харилцагч бүртэй харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгохыг зорьж ирлээ.
Манай хамт олон Монгол улсын уул уурхайн салбарт олон улсын стандартад нийцсэн өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэхээс гадна тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн жишиг үйлдвэрүүдийг барьж байгууллан ажиллаж байна.
Бидний хувьд дэлхийн шилдэг технологиудыг ашиглан олон улсын чанар, стандартад нийцсэн шинэлэг үйлчилгээг үзүүлж, шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ тогтвортой хөгжил, ёс зүйг эрхэмлэн, бизнесийн үнэ цэнэ, бүтээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар харилцагчийнхаа хүлээлтээс илүүг хүргэх зорилго тээн ажилладаг.
Бид эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахын сацуу үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн тавцанд гаргахаар шамдан ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. МЕРА ГРУПП нь харилцагч таны амжилтын хамтрагч байж, харилцагчийн шилдэг үйлчилгээг үзүүлэн ажиллахдаа үргэлж таатай байх болно.
Хүндэтгэсэн,
Н.Түмэндэмбэрэл
Гүйцэтгэх захирал