ХАБЭАБО-НЫ МЭРГЭЖИЛТЭН /АНГЛИ ХЭЛТЭЙ, УБ ХОТОД/
31/01/2023
Таныг МЕРА ХХК-ийн ХАБЭАБО-ны мэргэжилтэн ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.
Гүйцэтгэх гол чиг үүрэг:
ХАБЭАБО-той холбоотой эрх зүйн баримт бичгүүд, Олон улсын болон Монгол Улсын (ISO45001:2018, ISO14001:2015) стандартуудын дагуу тавигдах шаардлагуудын нийцлийг хангуулах, баримт бичгүүд боловсруулах, ХАБЭАБО-той холбоотой асуудлаар төрийн байгууллага болон харилцагч байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах
Тавигдах шаардлага:
- Уул уурхай, цахилгаан, хүрээлэн буй орчны инженер болон эрүүл ахуйч мэргэжлээр их дээд сургууль төгссөн;
- ХАБЭА-н сургалтанд хамрагдсан сертификат, үнэмлэхтэй;
- ХАБЭАБО-ны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
- ISO45001:2018, ISO14001:2015 стандартуудын талаар мэдлэгтэй /өмнө нь хэрэгжүүлж байсан бол давуу талтай/
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Үнэнч шударга, хариуцлагатай, зарчимч, эерэг зөв хандлагатай, ёс зүйтэй;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Бүрдүүлэх материал:
- Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
- Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
- Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт