Хангамжийн мэргэжилтэн/ Барилгын/

09/06/2020

Таныг МЕРА ХХК-ийн Хангажмийн Мэргэжилтэн ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг урьж байна.

Ажлын байрны зорилго:

Компанийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, импорт, худалдаа, хангамжийн үйл ажиллагааг хэвийн, үр өгөөж, ашигтай, тогтвортой, бүтээмжийн өсөлттэй явуулахад худалдаа, маркетинг, борлуулалтын үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийг  хэрэгжүүлэн, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар бүрэн хангаж ажиллах

Гүйцэтгэх гол чиг үүрэг:

  • Байгууллагын гадаад орчинг тогтмол судлах, удирдлагыг цаг үеийн мэдээллээр хангах Барилгын эрсдлийн судалгаа, шинжилгээ хийх, үнэлэх Салбар нэгж хэсгүүд дээр хийгдэж байгаа барилга, цахилгаан, агааржуулалтын ажлууд дээр хяналт тавих Тендерийн материал боловсруулах. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу
  • Компанийн худалдан авалтын захиалгын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх, түүхий эд, сэлбэг бараа материалын худалдан авалтын төлөвлөлт хийж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллана
  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, техникийн санал, албан бичиг, гэрээ хэлэлцээ боловсруулах, илтгэл, танилцуулга хийх;
  • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах;
  • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах;
  • Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд оруулах, нэгжийн болон компанийн үйл ажиллагаа, процессийг сайжруулах ажилд байнга санал, санаачилгатай идэвхитэй оролцох зэрэг болно.

Тавигдах шаардлага:

  • Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер /Бакалавар зэрэгтэй/
  • Өртөг зардал болон үнийн судалгаа хийх чадвартай.
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй.
  • Санхүүгийн анхан шатны мэдлэгтэй.
  • Багаар ажиллах чадвартай Бичиг баримт боловсруулах, акт боловсруулах чадвартай.
  • Барилгын норм, стандартыг бүрэн судалж эзэмшсэн Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах чадвартай.
  • Компютерийн хэрэглээний программуудыг өндөр түвшинд ажиллах чадвартай. AUTOCAD, MS office, MS project програмыг ажиллах чадвартай.

      Бүрдүүлэх материал:

      • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар
      • Анкет/ CV ажлын туршлага, ур чадварын тодорхойлолт
      • Өмнө ажиллаж байсан байгууллагын удирдлагаас өгсөн тодорхойлолт

      Дээш